Засаг даргын явуулын өрөө Нийтийн тээвэрт ажиллалаа | News.MN

Засаг даргын явуулын өрөө Нийтийн тээвэрт ажиллалаа

Засаг даргын явуулын өрөө Нийтийн тээвэрт ажиллалаа

Засаг даргын явуулын өрөө Нийтийн тээвэрт ажиллалаа

“Засаг даргын явуулын өрөө”-г 2019 оны 03 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд дүүргийн 7 хороонд зохион байгуулж, дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйл ажиллагаагаа сурталчилан ажилласан.

Энэ хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Засаг даргын явуулын өрөө”-г Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээвэрт ажиллууллаа.

Хуваарийн дагуу дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар 04 дүгээр сарын 12-ны өглөө 07:30, 08:00, 09:00 цагуудад Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээврийн автобусанд ажиллаж, иргэд, зорчигчидтой уулзан, мэдээлэл хүргэлээ.

Уулзалтын эхэнд дүүргийн удирдлагууд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл хүргэсэн юм. Мөн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил 04 дүгээр сарын 15-наас эхлэхтэй холбогдуулан хийгдэж байгаа ажил, хөдөлгөөний зохицуулалтын талаар иргэд, зорчигчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, иргэдийг зам хаах хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй байж авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа.

“Эрдэм Транс” ХХК-ийн Налайх дүүрэг хариуцсан тээвэр зохицуулагч н.Баттогтох дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай цуг автобусанд ажиллах үеэр замын ажил хийгдэх хугацаанд нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм. Түр замаар зорчих хугацаанд нийтийн тээвэр одоо байгаа хугацаанаасаа удаан явах учраас иргэдийг ажил алба, цаг зав, эрсдэлээ тооцож үйлчлүүлэхийг уриалаад шинэ зам ашиглалтад орсны дараахан 20 шинэ автобусаар үйлчилж эхлэхээр парк шинэчлэлийг хийгээд бэлэн болгосон гэдгийг хэлсэн юм.

Иргэдийн зүгээс орон сууцны дээвэр, дулаалга, авто замын ажилд Налайхын иргэд ажиллах боломжтой эсэх, МСҮТ-ийн сургалттай холбоотой асуудлаар асуулт асууж, санал хэлж байсан бөгөөд газар дээр нь хариулт өгч, мэдээлэл хүргэсэн юм.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баска 2019-04-15 203.91.116.42

Нийтийн тээврийн автобуснаас гарах хорт утааг хяналтандаа аваач. Шатаж байгаа юм шиг их утаа гаргасан автобусыг үйлчилгээнд гаргавал хариуцлага тооцдог болно уу. Энэ бас агаарын бохирдлыг нэг том шалтгаан мөн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж