Чингэлтэй дүүргийн нутаг Шадивлан зусланд өнөөдөр түймэр гарчээ. Шадивлан зусланд гарсан түймэрт зургаан айлын байшин шатсан байна. Галын шалтгаан нь өнжмөл шар өвс шатааснаас болсон гэж Нийслэлийн онцгой байдлын газраас хэлэв. Түймрийг унтраахаар Гал унтраах, аврах зургаан анги бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж цурамд оруулсан байна. Галын тухай дуудлага өдрийн 12.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг 13:15 цагт бүрэн унтраалаа.
Нийслэлийн ногоон бүс орчимд болон зуслан, айлын хашаанд гарч буй гал түймрийн шалтгааны 80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг холбогдох албаны хүмүүс хэлэв. Тодруулбал, НОБГ-т ирж буй галын дуудлага мэдээллийн шалтгааныг авч үзвэл 50 хувь нь шар өвс, 30 хувь нь хог хаягдал шатааснаас болж гал алдсан байна. Хуурайшилтын түвшин аюултай зэрэгт хүрсэн тул анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын албаныхан иргэдэд санууллаа.
Холбоотой мэдээ