Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт нэмэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-нд түймэр гарч, 10 айлын байшин, хоёр гэр галд өртсөн.
Тэгвэл өнөөдөр /2019.04.15/ Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэлээ.
Түймрийн улмаас зургаан айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ