13 давхраас унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт найз залууг нь шалгаж байна | News.MN

13 давхраас унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт найз залууг нь шалгаж байна

13 давхраас унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт найз залууг нь шалгаж байна

13 давхраас унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт найз залууг нь шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар тодрууллаа.


-Өнгөрөгч баасан гаригт олон нийтийн сүлжээнд 22 настай эмэгтэй орон сууцны 13 давхраас унаж амиа алдсан талаар мэдээлэл цацагдлаа. Энэ хэргийг тодруулбал?

-2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 01.25 цагт цагдаагийн байгууллагад дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид прокурорын хяналт дор хэргийн газарт үзлэг, шалгалт хийсэн. Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 22 настай Ц гэгч байсан. Энэ хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор түүний найз залуу Б гэгчийг холбогдуулан шалгаж байна.

-Талийгаачийн найз залуу Б-г батлан даалтад гаргасан гэх мэдээлэл бий?

-Аливаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа этгээдийг хойшлуулшгүйгээр 72 цаг саатуулах эрх хуулийн байгууллагад байдаг. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх прокурорын байгууллага шийднэ.

-Гоодойн аманд өчигдөр гал гарч олон айл өрх хохирчээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн үү?

-Өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 14.00 цагийн орчимд Гоодойн аманд гал алдаж их хэмжээний гал гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллага болоод онцгой байдлын газарт ирсэн. Үүний дагуу үзлэг хийхэд хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан гэх мэдүүлгийг өгсөн. Дээрх галт түймэрт нийтдээ 15 га газар 23 байшин, нэг монгол гэр, нэг жижиг амбаар шатсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

-Гал алдсан гагнуурчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох үндэслэлтэй. Хохирлыг барагдуулах тал дээр шүүхээс эцэслэн шийдвэрлэнэ.

-Тамга, тэмдэг хуурамчаар үйлдвэрлэж, иргэдийг хохироосон гэх мэдээлэл бий?

-Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр хуурамч тамга тэмдэг, бичиг баримтыг ашиглаж бусдыг залилсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Уг этгээдүүд нь ихэвчлэн арилжааны банк болон төрийн бус байгууллага нэрийдлээр мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайлбал, арилжааны банкуудын тамга тэмдэг, нотиратын тамга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, хорооны лавлагааг хуурамчаар үйлдсэн байсан нь илэрсэн. Иймд иргэдэд анхааруулж хэлэхэд ямарваа нэгэн зээлийг гаргуулахдаа тухайн материалуудыг үнэн худал болохыг нягтлан шалгах, их хэмжээний зээл авах тохиолдолд биечлэн очиж лавлагаа гаргахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-15 202.55.191.130

ENE MUNKHSHUR GEJ BALAI HUUHEN YAAGAAD YOS ZUIN HARIUTSLAGA HULEESENGUI VE? NIIGMIIG BUHIMDUULSAN, EMZEGLUULSEN HUN AMINII GEMT HERGIIN TUHAI YU YU GEJ HUTSAJ BAILAA. UHSEN HUN UG HELEHGUI GESEN SHIG OLON YUM ONHOLDCHIHOOD SAID AHIINHAA SHUHER DOOR HUURAI GARAAD IREH SHIV DEE!!!

Avatar

Иргэн 2019-04-15 202.9.43.197

Тоть шиг нэгэн ижил тэнгэг хүүхнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж