О.Анужин “Соёлын элч” болжээ | News.MN

О.Анужин “Соёлын элч” болжээ

О.Анужин “Соёлын элч” болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Анужин “Соёлын элч” болжээ. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас энэ сарын 12-нд “Соёлын элч”-ээр томилсон гэрчилгээг гардуулсан байна. Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг 23-хан насандаа хүртсэн авьяаслаг бүсгүй 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан.

Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй. Тэртээ 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан билээ. Тэгвэл шинэ цагийн балетын нэгэн од О.Анужин дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон наадамд өөрийн авьяас, ур чадвараа харуулан хүрэл цом хүртсэн нь түүний амжилтын эхлэл байжээ.

Мөн 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр тэмцээний Гран при, 2015 онд “Токио Сити” балет тэмцээний гуравдугаар байрыг эзэлж, Монгол Улсын нэрийг гаргасан байсан юм. Харин монголынхоо театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж, сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулж буй чадварлаг уран бүтээлч билээ. Тэрбээр ирэх тавдугаар сарын 17, 18-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж буй “Ромео Жульетта” сонгодог бүжгэн жүжгийн гол дүрд тоглох гэж байгаа аж.

 

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-15 202.70.34.70

shal mangar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж