АН: Сөрөг хүчингүй УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан | News.MN

АН: Сөрөг хүчингүй УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан

АН: Сөрөг хүчингүй УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан

АН: Сөрөг хүчингүй УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн хуралдаанаар үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Энэ долоо хоногт УИХ-ын  чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэснээс гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо УИХ-аас байгуулахтай холбогдуулан Түр хороонд санал, дүгнэлт хүргүүлэхээр болжээ. Гуравдугаарт цаг үеийн асуудалд цаашид зөвлөл юу хийх талаар ялангуяа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ямар байр суурь баримтлах талаараа ярилцжээ.


УИХ ДАХЬ АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ерөнхий дүгнэлтээ хийлээ. Нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3-хан хувьтай байна. Эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа дуусахад  үндсэндээ жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 32.3-хан хувь гэдэг нь дэндүү хангалтгүй гэж үзэж байна. ялангуяа эдийн засгийн чиглэлийн асуудлуудад биелэлт маш хангалтгүй байна. өнөгрсөн хугацаанд эрх баригч намын хийсэн гол ажил нь хоорондоо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдлээ.Үүний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд орж хохирсон нь үнэн. Эдийн засгийн өсөлт  байгаа  инфляцийн түвшин буурахгүй 10 хувь руу өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Эдийн засгийн дарамт иргэдэд хүнд тусч байна. Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг  голчлон ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг, улсын үйлдвэрүүдээс завшдаг энэ үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчид, жижиг бизнесүүдийн авч болох зээлээс эрх баригчид зохион байгуулалттай авсан  хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Манай намын анхаарлын сэдэвт  энэ асуудал зайлшгүй байна.  Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарууд зогсонги байдалд орсон байна. Уул уурхайн чиглэлийн том том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж  гарсан. Тавантолгойн нүүрсний ордны  үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй.. Мөн өнөөдөр төмөр замын асуудал нь шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан, дарааллын хувьд. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна. Энэ мэтчилэн тулгамдсан зүйлээс том бүтээн байгуулалтын ажил зогссон байна.

С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ санаа зовоож буй нэг асуудал бий.  Эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Эрүүдэн шүүсэн гэдгээр бүх хэргийг замхруулах гэж байгаа бол АН-ын зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж асуудлыг тавих болно. МАН-ын уламжлал болж ирсэн нэг тактик нь Эрдэнэтийг тойрсон, С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлаар дуулиан шуугиан үүсгэчхээд ардуур нь хулгайлдаг хэвшил нь уламжлал болж байна. Хуучин энэ дүр зураглал нь одоо ч гэсэн давтагдаж байна. С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан.

Дараагийн асуудал Үндсэн хууль тойрсон асуудал өнөөдөр маш эрчимтэй яригдаж байна. Өнөөдөр ганц эрх баригчтай, бүлэгтэй, сөрөг хүчингүй болсон.  УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөхөд нэг л шаардлага бий. Энэ нь УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх  хүчин нэгдмэл саналтай, дээр нь Ерөнхийлөгчийн саналыг тусгаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх  ёстой гэдгийг эрх баригчдад сануулж байна. Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө явбал бид эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бар 2019-04-15 66.181.185.75

Ардчилсан нам дээрэмчид ихтэй мѳнгѳний нам л гэх юм даа

Avatar

Зочин 2019-04-15 202.21.108.138

МАН ын хулгайчид ,хөөрүү Оюунэрдэнэ,Батзандан нар хашгирсаар байгаад М Энхболдыгоо унагаж авсан. Одоо л бүх юм сайхан болно гэсэн хаана бана МАН ын хулгайчдаа!!! Хөөрүү Оюунэрдэнэ, Батзандан нараа!!

Avatar

Зочин 2019-04-15 66.181.179.225

ЭНЭ МААНАГ ХАР 9 хөн ХҮНТЭЙ БҮЛГЭЭ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХЭРЭЛДЭЖ ТАРААЧААД, СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ПАРЛАМЕНТ Ч ГЭХ ШИГ СОЛИОТОЙ ЮМ ЯРЬЖ СУУДАГ ЯАСАН ДУУСДАГГҮЙ БАЛАЙ ВЭ

Avatar

Зочин 2019-04-15 66.181.179.225

ЭНЭ МААНАГ ХАР 9 хөн ХҮНТЭЙ БҮЛГЭЭ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХЭРЭЛДЭЖ ТАРААЧААД, СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ПАРЛАМЕНТ Ч ГЭХ ШИГ СОЛИОТОЙ ЮМ ЯРЬЖ СУУДАГ ЯАСАН ДУУСДАГГҮЙ БАЛАЙ ВЭ

Avatar

Зочин 2019-04-15 202.72.245.207

СӨРӨГ ХҮЧИН ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА ТАТАН БУУГДСАН НЬ ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД БАЙХГҮЙ ХАЧИН ҮЗЭГДЭЛ ШҮҮ

Avatar

Зочин 2019-04-15 64.119.17.89

намынхаа хурал дээр наад үгээ хэл ҮХ гишүүд батлахаас нам батлахгүй тэр дамааан зѳвлѳл шүү

Avatar

Зочин 2019-04-15 103.212.119.104

ЮУН ЗӨВЛӨЛ ВЭ, АРДЧИЛАЛЫН МАЛГАЙ ӨМССӨН ДЭЭРЭМЧИД, ОДОО ЗӨВЛӨЛ ГЭСЭН МАЛГАЙ ӨМСӨЖ ҮЙМҮҮЛЖ ЭХЛЭВЭЭ, ЭНЭ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ. УИХ-ЫГ ХОЁР ТАНХИМТАЙ, ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЭД ТАНХИМ БУЮУ УИХ-ААС ТОМИЛДОГ БОЛСОН ЦАГТ МОНГОЛЫН ТӨР ЦЭВЭРШИНЭ. АН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГАА НЬ ХЭНИЙ ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛДГИЙГ НОТОЛЖ БАЙНА

Avatar

зочин 2019-04-15 66.181.161.16

ман ынхан жидүү идээд хав дарчихсан бас эрдэнэтээс 40 сая доллар шаагаад баярын данс руу хийчлээ . бас капиталаас 340 тэрбум таг алга болчлоо одоо тэгээд 800 тэрбумаар шороо овоолно гэнээ

Avatar

зочин 2019-04-15 66.181.161.16

ман ынхан жидүүгээ идээд хав дарчихсан сая бас эрдэнэтээс 40 сая доллар шаагаад баярын данс руу хийчлээ бас капитал банк наас 340 тэрбум шаалаа мөн одоо 800 тэрбумаар таван толгойд шороо овоолно гэнээ

Avatar

Зочин 2019-04-15 202.126.89.26

АН тай үгүй цаашаа явах хэрэгтэй. АН энэ нийгмийг юу гээч холион бантан болгож хаясан.

Avatar

Иргэн 2019-04-15 103.26.195.157

Хуцалгүй энэ бантан болсон Үндсэн хуулиаард түмний санал авч байгаад өөрчил. Одоо л хийхгүй бол дахин хэзээ ч нэг нам 50% -иас дээш гарахгүй. Ард түмэн МАНАН-ийн хулгайчуудаар 29 жил тоглуулж залхсан тул олон суудал авна гэж бүү горьд

Avatar

Зочин 2019-04-15 64.119.17.89

ѳѳрсдийгѳѳ л хичээ малнууд

Avatar

Хурц 2019-04-15 202.21.108.145

Хахах өөрсдөө сулралтай болчихоод бусдыг чадамжгүй гэх хаанахын ёс зүй бээ хахаха Онигоо болж дуусаж байнааа энэ халзан бас бүдүүн нөхөр хоёр Онигоо сөрөг намын дарга байсан нөхөрт айггүй мөргөж гүйж онигоо болоод яаж намынхаа нөхөдийн нүүр хараж чадаж байна үнэн ширэн нүүртэй гарууд

Avatar

МАНАНГИЙН АНУУС ЯМАРЧ ЧАДАМЖГҮЙ ЛУЙВАРЧИД , УРВАГЧИД !!! 2019-04-15 202.126.89.174

АНУУС ЮУН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ , НАМ БАЙХ Ч ЧАДАМЖГҮЙ БОЛСООН !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-04-15 66.181.168.200

АН-ЫН ХАЛЗАН ТОЛГОЙТ БҮЛЭГҮЙ БОЛСНОО МАРТЧИХСАН УУ. ОЛОН ЮМ БИТГИЙ ГОНШИГНООД. АЛТАН БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ. ҮНДСЭН ХУУЛИНД ДАРУЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-04-15 66.181.168.200

ОДОО Л ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. УЧИР НЬ 2020 ОНЫ УИХ-Д ХЭН НЬ Ч ОЛОНХ БОЛЖ ЧАДАХГҮЙ. ТЭГЭЭД Л ӨНӨӨХ ДАВХАР, ДЭЭЛ, ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ ХЭВЭЭРЭЭ ҮРГЭЛЖИЖ ХЭРҮҮЛ ХИЙДЭГ ЗҮЙЛСЭЭ ЧАЛЧСААР Л ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨНӨ. ЗАРИМ НЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАРУЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА.

Avatar

ЗОЧИН 2019-04-15 202.126.89.234

Та нар Энколдыг өмөөрснөөсөө хойш хэнд ч хэрэггүй нам болсон. Хуцалгүй ҮХ-ийг шинэчлүүл. Тэнд нам дагаж эрх мэдэлд хүрдэг хүмүүсийг багасгах заалт орсон байна лээ. Яс ярьвал МАН-д ч ашиггүй хувилбар. Тэгсэн ч энэ заалтуудыг хуульд оруулахаар ажиллаж байна. МАН браво.

Avatar

Зочин 2019-04-15 202.126.89.234

Та нар Энколдыг өмөөрснөөсөө хойш хэнд ч хэрэггүй нам болсон. Хуцалгүй ҮХ-ийг шинэчлүүл. Тэнд нам дагаж эрх мэдэлд хүрдэг хүмүүсийг багасгах заалт орсон байна лээ. Яс ярьвал МАН-д ч ашиггүй хувилбар. Тэгсэн ч энэ заалтуудыг хуульд оруулахаар ажиллаж байна. МАН браво.

Avatar

Зочин 2019-04-15 66.181.161.5

Түр хороонд АН-аас гишүүн оруулаарай (оруулаасай) .

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

Түй май, за юу. Ардчиллын яргачингуудаас нэгийг ч оруулж болохгүй.

Avatar

Зочин 2019-04-15 58.140.202.122

ан анхны ерөнхийлөгчөөр манж гаралтай очирбатыг болгосон нь монголын түүхэнд том алдаа хийсэн тэгээд зогсохгүй дандаа х***а цустай хүмүүстээ том ажлаа даалгадаг тэд нь цусаа дагаад шуналаа дийлдэггүй энхсайхан баярцогт элбэгдорж да.ганболд хөрөнгийн биржээр тоглоод дараа нь монгол банкаар тоглосон золжаргал гэж гай байна .ганц гайгүй хүнээ нухчихсан уу нухуулчихсан уу мэдэхгүй

Avatar

Зочин 2019-04-15 58.140.202.122

ан өнгөрсөн намраас алхаж буй үхдэл болсон шүү дээ дарга нь төрийн дээд байгууллагыг үл хүндэлдэг гөлөг бөлдөг гээд эвгүй бүдүүлэг зангаа хянаж чаддаггүй шоронгийн яриатай мест т нь томдсон хүн дээ өөрөө өөрсдийгөө боож унагаж ханадаггүй нам даа

Avatar

иргэд олон түмэн 2019-04-15 66.181.191.73

Ичих нүүрэндээ илэг наасан адгууснаас ч дор хогын новшнууд

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

Үхсэн ацны чинь сөрөг хүчин? Та нар бол дээрэмчдийн бүлэглэл. Та наргүйгээр Монголын төр болчих байлгүй. Цаана нь УДШ-д бүртгэлтэй 20 гаруй нам байж л байна.

Avatar

irgen 2019-04-15 202.21.117.178

Undsen huulid zevlel baiguulna gesen yamarcn zaalt baihgui bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж