Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлийн 10 хоногт БНХАУ-д албан ёсны төрийн айлчлалаа хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч болсноос хойших төрийн анхны айлчлал болж байгаа юм байна. Айлчлалын ерөнхий хөтөлбөр одоогоор тодорхойгүй байгаа ч албан бус мэдээллээр айлчлалын үеэр  “Бүс ба зам” уулзалтад оролцох аж.

Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар өнгөрсөн  долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой байсан аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” уулзалтын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийх төрийн айлчлалыг хамтатгах, давхардахаар  хоёр тал ярилцсан аж.

Сануулахад, БНХАУ-ын Чиндао хотноо 2018 оны зургадугаар сард болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийж байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж