ЖДҮ-ийн сангийн зээлд 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн | News.MN

ЖДҮ-ийн сангийн зээлд 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн

ЖДҮ-ийн сангийн зээлд 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн

ЖДҮ-ийн сангийн зээлд 2019 онд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр өнөөдөр /2019.04.15/ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, өөрсдийн хийсэн судалгааг танилцуулж байв.


Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах  талаар салбар яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа мэдээлэл өглөө.

ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА

Тэрбээр “Салбар яамны вэб сайт болон Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн вэб сайтаар журмын төслийг тавьж, олон нийтэд хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлгийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусч, ирсэн саналуудыг төсөлд нэгтгэхээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны жижиг дунд үйлдвэрийн дэд хорооны хурлаар оруулж, хэлэлцүүлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолд сангуудыг нэгтгэх, ил тод нээлттэй болгох, олон нийтэд хүртээмжтэй болгох арга хэмжээ авах тухай тусгасан. Бид тогтоолд заагдсан үүргүүдийг энэ журамд тусгаж өгсөн. Ингэснээр төслөө хүлээж аваад, бичиг баримтын бүрдэлтийг үзнэ. Хэрвээ бичиг баримт дутуу байвал хасагдах зарчмаар дараагийн шалгаруулалтад оруулна. Мөн шалгарсан аж ахуйн нэгжүүд маань олон нийтэд хэрэгжүүлэх төслөө танилцуулж, төсөл хэрэгжүүлэгчээ ил тод танилцуулах үүрэг хүлээнэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар дээд хэмжээг нь нэг тэрбум төгрөгөөр, доод тал нь 20 сая төгрөг байна. Ингэхдээ 20-300 сая төгрөг хүртэлх зээл авах бол сангийн шугамаар шалгаруулна. Харин 300 сая төгрөгөөс дээш зээл авбал арилжааны банкаар авч болно. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтэй зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа. Үлдсэн таван хувийн зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шүүх байгууллагаар шийдээд явна” гэв.

ЖДҮХС-ийн ЗЭЭЛД 2019 ОНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

“Бизнесийн ажил эхлээд хоёрдугаар улиралд явж байхад салбар салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авч чадахгүй байна. Тэд өнөөдөр банкны зээлээ төлж чадахгүй, үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй байна. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг хийж байна. Энэ жилийн төсвөөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг хуваарилсан байгаа. Үүний 21 тэрбум төгрөгийг 21 аймаг руу шилжүүлсэн бол 26 тэрбумыг нийслэл хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төсөвлөсөн. Гэтэл өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа эхлээгүй байна. Иргэдийн дунд олон асуулт үүсч байна. Тиймээс салбар яамны зүгээс уг сангийн үйл ажиллагааг ил тод болгож, явцыг нь мэдээлж баймаар байна. Өмнө 2018 онд өргөдөл хүлээж авах өдрөө гуравхан өдөр бус хоёр долоо хоногт зохион байгуулах хэрэгтэй байна” гэдгийг МУИС-ийн шинжлэх ухааны багш, доктор, профессор Б.Отгонтөгс ярилаа.

Харин “Төгс оюун ухаан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Бузмаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн үр өгөөжийн талаар сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлаасаа танилцууллаа. Тэрбээр “Монгол орон даяар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг,  ер нь энэ зээлийн үр өгөөж ямар байгаа талаар сүүлийн таван жил судалсан. Манай улсын хувьд энэ сангийн үйл ажиллагаанд анхаарч байгаа ч үр өгөөж нь тун бага байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хэтэрхий томоор харснаас болж ямар ч үр өгөөжгүй байна” гэсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-15 202.55.188.40

Энэ худлаа даа Их сургуулийн багш ч ЖДҮ ярьчихсан явж байх гэж Чөлөөт зах зээлд ийм балай ялгасан ялгаварласан дэмжлэг юм уу хахууль юм уу зээл гэж дэлхийд хайгаад олохгүй дээ

Avatar

ЗАЙЛАА 2019-04-15 192.82.64.212

Сургууль, хандив, боловсрол гэх нэрийн доор луйвар явагддаг юмаа. Сургуулийн багш ярих чамд тийм сонин байна уу. УИХ нэг нь ярих ёстой юу

Avatar

УИХ-Н ГИШҮН САЙД ДАРГА 47 ХҮН 950 САЯАС 1 ТЭРБУМЫГ АВААД ДУУСАХ ЮМ БАЙНА 2019-04-15 139.5.218.119

ЖДҮХС ХУРДАН ДУУСАХ ЮМ БАЙНА ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2019-04-15 202.72.245.204

ЖДҮ ЗЭЭЛ БОЛ ТӨР ЗАСГИЙНХНИЙ БАЙНГА ХИЙДЭГ Л ЛУЙВРЫН СХЕМҮҮДИЙН НЭГ Ш ДЭЭ. ТУХАЙН ҮЕД МИЕЭ НЬ ХҮҮКЭЭ УНАГААХ ГЭЭ НЭГ ГОЛ СХЕМЭЭ ИЛ БОЛГОСОН НЬ ТЭР БОЛОХООС. БИД ЦААШИД Ч ХЯНАРАД ХЭЦҮҮ. ЗӨВХӨН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЭНЭ СИСТЕМИЙГ ҮНЛСЭЭР НЬ ӨӨРЧИЛСНӨӨР ӨӨР БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж