“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” яармаг болно

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” яармаг болно

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг маргааш 12.00 цагт нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байрны үзэсгэлэнгийн танхим /хүмүүсийн нэрлэдгээр Улаанбаатар банкны шилэн цэнхэр байр/-д нээлтээ хийх гэж байна. Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай мэргэжлийн ажилтнаа олох хоёр талын эрэлт хэрэгцээг хангахад энэхүү яармагийн зорилго орших ажээ.

Урьд өмнөх жилүүдийн хөдөлмөрийн яармаг амжилттай өрнөж, аялал жуулчлалын улиралд ажил хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдэж байсныг зохион байгуулагчид хэлж байна. Компаниудын хувьд ч ажил хайж буй иргэдээс сонгон шалгаруулалт хийхэд амар хялбар байдаг ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж