Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Мяралзаа ХХК, ДЮЦ ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Эрдэм транс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэдэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтыг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүн ёсны зөвлөгч 2019-04-15 202.9.43.130

монголд үйлдвэрлэсэн гээд байгаа хужаагийн хогуудаар босгосон автобус нэртэй ямарч туршилт баталгаагүй хэрэгслийг нийтийн тээвэрт явуулж яагаадч болохгүй. ард иргэдээ осол аваар луу түлхсэн гэмт хэрэг шүү

Avatar

Зочин 2019-04-15 202.131.244.210

Чиглэл өгөөд яах вэ дээ? Ажил болгож чадахгүй арзайгаад хэвтэж байгаагаас биш чиглэлээ бол мэдэж байгаа л байлгүй.

Avatar

Зочин 2019-04-15 58.140.202.122

доторхи бохир дүүрчээ хөдлөхдөө буудал дээр зогсож бга хүмүүсыг хорт хар утаагаар утаж амьдрах наснаас нь хасаж өгөөд яваад байгаа ямбийнуудыг яах гэж байна компаны захирлууд хүн амыг хордуулаад л өөрсдөө баяжаад балхалзаад байх юм зэвүүн гэдэг нь

Avatar

зочин 2019-04-15 202.126.88.33

нийтийн тээврийн автобусууд ерөнхийдөө их муудсан байна аа. цаварлэгээ муу байх юм. сандал суудлууд нь их эвдэрсэн байна. нэг энгэндээ хүмүүсээ дамжуулаад замын талаасаа буцах юм.

Avatar

зочин 2019-04-15 139.5.219.21

Дэнжийн 1000-III-IV хороолол 21б дугаартай автобуснууд их ховор явах\nюм. 1 цаг хүлээлгэх бол юү ч биш. Арайхийж ирэнгүүтээ цайндаа орлоо дараагийн\nавтобуснд суу гэдэг. Тэгээд хамгийн бохир автобуснууд явдаг. Компани нь ядуу юм уу?\nБүү мэд үүнийхээ учрыг олмоор юм.

Avatar

Зорчигч 2019-04-15 202.9.42.15

Зөвхөн картаар төлдөг болгочихооч. Жолооч нарт л атгуулаад байгаа харагдах юм

Avatar

Зочин 2019-04-15 202.9.42.15

Зөвхөн картаар үйлчилдэг болго л доо. Жолоочид л мөнгөө өгөөд байгаа харагдах юм.

Avatar

erh chuluu. 2019-04-15 202.9.44.6

ene erguunuud hudlaa chuhal tsarailaad yavaad bdag yu butej bgaa yum be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж