"Хаан ширээний тоглоом"-оос төрсөн саятнууд

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

"Хаан ширээний тоглоом"-оос төрсөн саятнууд

"Хаан ширээний тоглоом"-оос төрсөн саятнууд

"Хаан ширээний тоглоом" телевизийн олон ангит киноны сүүлчийн бүлгийн эхний анги өнөөдөр /2019.04.15/ үзэгчдэд хүртээл боллоо. Найман жилийн туршид бүтээгдсэн тус кино өнөөдөр дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа бөгөөд жүжигчдийнх нь ч ашиг орлого нэмэгджээ. Тэгвэл "Хаан ширээний тоглоом" киноны жүжигчид нэг ангид тоглоход хэчнээн ам.долларын орлого олдог тухай сонирхолтой баримтыг хүргэе.

КИТ ХАРИНГТОН (ЖОН СНОУ)

"Хаан ширээний тоглоом" киноны гол дүрийн нэг бол Жон Сноу. Тус дүрд жүжигчин Кит Харингтон тоглосон. Тэрбээр тус кинонд тоглохоосоо өмнө хэн ч биш байсан тул киноны эхлэл хэсэгт тийм ч өндөр цалин авдаггүй байжээ. Гэхдээ түүний энэ байдал 2014 онд өөрчлөгдөж, тэрбээр нэг ангид нь 300 мянган ам.доллароор тоглох тохиролцоо хийх алдартай жүжигчин болсон юм. Улмаар түүний орлого киноны тав болон зургаадугаар бүлэг гэхэд ойролцоогоор зургаан сая ам.доллар болтлоо өсчээ. Хожим нь тэрбээр нэг ангид 500 мянган ам.доллароор тоглох тохиролцоо хийсэн ажээ. Энэ мэтчилэн Кит сүүлийн хоёр бүлэгт ойролцоогоор 6.5 сая ам.доллароор орлого нэмэгдүүлсэн байна.  Харин киноны бүхий л цаг хугацаанд тэрбээр 12.5 сая ам.долларыг олжээ.

ЛИНА ХИДИ (СЕРСЕЯ ЛАННИСТЕР)

Кит Харингтоны адил Лина Хиди бол "Хаан ширээний тоглоом"-ын чухал дүр. Тэрбээр “Терминатор” болон “300” зэрэг кинонд 300 мянган ам.доллароор нэг ангид нь тоглодог жүжигчин байв. Харин одоо түүнд киноны нэг ангид тоглоход нь 500 мянган ам.доллар төлдөг болжээ. Тэрбээр "Хаан ширээний тоглоом" кинонд тоглосноор 20 сая ам.долларын орлого олжээ.

ПИТЕР ДИНКЛЭЙЖ (ТИРИОН ЛАННИСТЕР)

Тирион Ланнистер дүрд тоглосон жүжигчин Питер Динклэйж "Хаан ширээний тоглоом" киноны нэг ангид тоглоход 500 мянган ам.доллароор тогложээ. Харин киноны туршид тэрбээр 16 сая ам.доллар олжээ. Тэрбээр "Хаан ширээний тоглоом" кинонд тоглосноор бусад жүжигчдийн адил алдартай болсон бөгөөд өмнө нь “Нарни” зэрэг олон кинонд тоглож байв.

ЭМИЛИЯ КЛАРК (ДЕЙЕНЕРИС ТАРГАРИЕН)

 "Хаан ширээний тоглоом" кинонд тоглосноор Эмилия Кларк 12.5 сая ам.долларын орлого олжээ. Тэрбээр нэг ангид 500 мянган ам.доллароор тоглосон аж. Үүнээс гадна, зар сурталчилгаа болон бусад кинонд тоглох урилга авчээ. Түүний банкны дансанд 13 сая ам.доллар байдаг ажээ.

НИКОЛАЙ КОСТЕР-ВАЛЬДАУ (ЖЕЙМЕ ЛАННИСТЕР)

"Хаан ширээний тоглоом" кинонд чухал дүр бүтээсэн Николай хэд хэдэн удаа контрактаа өөрчлөх саналыг HBO-д тавьж байсан удаатай. Үүнийхээ ачаар тэрбээр саятан болж чадсан юм. Тэрбээр 16 сая ам.долларын орлого олжээ.

МЭЙСИ УИЛЬЯМС (АРЬЯ СТАРК)

"Хаан ширээний тоглоом" киноны туслах дүрийн нэг бол Арья Старк. Тэрбээр нэг ангид 150 мянган ам.доллароор тогложээ. Өнөөдрийн байдлаар түүний банкны дансанд 6 сая ам.доллар байдаг.

СОФИ ТЁРНЕР (САНСА СТАРК)

Софи Тёрнер "Хаан ширээний тоглоом" киноны  нэг ангид 150 мянган ам.доллароор тогложээ. Хэдийгээр Софи Тёрнер алдарт кинонд бага хөлсөөр ажилласан ч хожим нь түүнд "Х хүмүүс" кинонд тоглох урилга иржээ. Түүний дансанд 6 сая ам.доллар бий.

Эх сурвалж: life.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж