Ким Жон Ун Путин нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Путин нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй

Ким Жон Ун Путин нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад айлчилж магадгүй тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Приморийн хязгаарын төв Владивосток хотод болох төлөвтэй байгаа гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 26-27-нд БНХАУ-д болох “Бүс ба Зам” форумд оролцох бөгөөд Хятад руу явахынхаа өмнө буюу дөрөвдүгээр сарын 24-нд юм уу форумын дараа Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байгаа аж. Хоёр тал албаны хүмүүсээ харилцан илгээж уулзалтад бэлтгэж байгаа тухай мэдээллүүд өмнө нь гарсан.

Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарсанаасаа хойш өмнөд хөрш Хятад улсад нийтдээ дөрвөн удаа айлчлаад байгаа бол хойд хөрш ОХУ-д улсад ганц ч удаа зочлоогүй байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хоёр дахь уулзалт нь амжилтгүй болсны дараа Ким Жон Ун ОХУ-тай харилцаагаа улам бэхжүүлэх болсон.

Эх сурвалж:YONHAP, KOREATIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж