Тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер дизайны шийдлүүд

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Шинэ сонголт

Тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер дизайны шийдлүүд

Урин дулаан цаг иржээ. Та гэртээ засвар хийх эсвэл шинэ байранд орох гэж байна уу? Та яг ямар байдлаар дотоод заслаа хийхээ мэдэхгүй байгаа бол бид танд энэ удаагийнхаа нийтлэлээр интерьерийн хэв маягуудын талаар танилцуулах болно.


Орчин үеийн /modern/

Орчин үеийн шинэ сонгодог хэв маяг нь уламжлалт хэв маягаас тэс өөр – дизайны шийдэл, тавилгын загварт нь тэгш бус хэв маяг болон шулуун шугамуудыг голчилдог. Мөн орчин үеийн шинэ сонгодог интерьерийг чөлөөтэй байдал илүү тодотгож өгдөг ба дотоод засал дээр илүү анхаарал хандуулдаг.

Ихэнхдээ модерн дотоод засал нь амралтын мэдрэмжийг төрүүлдэг ба илүү том, цэлгэр мэдрэмж төрүүлдэг учраас орон сууцаа цэлгэр харагдуулахыг хүсдэг хүмүүст тохиромжтой шийдэл болдог. Энэ хэв маягийн интерьерийг гүйцэтгэхдээ уламжлалт хэв маягаас тэс өөр хром, шил, бетон зэрэг материалуудыг түлхүү ашигладаг.

Тавилга

Цэвэрхэн, шулуун шугамууд нь энэ хэв маягийн хувьд гол стандарт юм. Модерн интерьерийн тавилгын дизайн дээр дизайнерын давуу тал, ур чадвар гарч ирдэг. Илүү дутуу гоёл чимэглэл бараг байхгүй учраас бүх зүйлийг төгс оновчилсон мэдрэмжийг төрүүлдэг.

Өнгө

Орчин үеийн интерьерт өрөөний үндсэн хэсгүүдэд завсрын өнгөнүүдийг ашигладаг ба чимэглэлийн деталь хэсгүүдэд өнгөний хязгаарлал байдаггүй. Мөн ханын болон чимэглэлийн зориулалттай олон тооны гэрэлтүүлэг ашигладаг ба гол түлхүүр нь гэрлээр өөр өөр орчинг бүрдүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж