ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан | News.MN

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан

Энэ долоо хоногийн Баасан гаригийн чуулганы хуралдааны төгсгөлд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно гэж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.  ҮАБЗ ямар асуудлаар  мэдээлэл өгөх нь одоогоор  гишүүдэд ч тодорхой бус байгаа юм.

Ээлжит бус чуулганаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу АТГ, Шүүх, Прокурорыг чөлөөлөх хуулийн төслийг баталсантай холбогдуулан АТГ-ын удирдлагуудын асуудлаар ҮАБЗ мэдээлэл өгнө гэсэн албан бус мэдээлэл байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд  М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Уг саналд УИХ дахь МАН-ын бүлэг одоогоор хариу өгөөгүй байгаа юм. УИХ-ын зарим гишүүд уг саналыг хүлээн авахгүй гэдгээ бүлэг дотроо мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд эсэргүүцсэн гишүүдийг дуудаж шахалт үзүүлсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлсэн юм.

Ямартай ч ҮАБЗ-ийн мэдээлэл хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагууд руу чиглэх нь тодорхой биз ээ.

Хоёрдох таамаглал Оюутолгой төслийг цаашид хэрхэх эсэх талаар ҮАБЗ мэдээлэл өгч магадгүй. Учир нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг тайлангаа  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын чуулганаар чиг өгч магадгүй гэсэн мэдээлэл байна.

Сүүлийн үед ҮАБЗ-ийн нэр хүнд унаж үндсэн үүргээсээ өөр чиглэлд ажиллаж  байна гэж  олон нийт болон  УИХ-ын зарим  гишүүд шүүмжлэх болсон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Өнөөдрийн ҮАБЗ Үндэсний аюултай байдлын зөвлөл болчихлоо" гэж хүртэл хэлсэн удаатай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-15 112.72.11.119

Elbegee chi neg l bishdegee chamaig!!!!!!!!!!!!!!!!!!@×

Avatar

зочин 2019-04-15 202.126.88.53

ШЕЗ н дарга Лундэндоржийг яагаад одоо хуртэл байлгаад байнаа хамгийн туруун халагдах хун биш юм уу? Еренхийлегчийн зевлех буурал Гансух хамгаалаад байдаг гэсэн хоеуулангий нь хайлуулах хэрэгтэй хамсаатнууд

Avatar

Зочин 2019-04-15 66.181.168.200

ХАРИН ОДОО Л НЭГ ТӨРХМӨН ДЭЭРЭЭ БУУЖ БАЙХ ШИГ БАЙНА

Avatar

Зочин 2019-04-15 66.181.168.200

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕЭС Л ҮАБЗ АЮУЛТАЙ БОЛЧИХСОН БАЙСАН ШҮҮ ДЭЭ

Avatar

зочин 2019-04-15 66.181.183.172

ҮАБЗ маш зөв ажиллаж байна

Avatar

зочин 2019-04-15 103.9.90.98

ЭЛБЭГЭЭ МАНАЙ АХ ШҮҮ. АХ МААНЬ ХҮЗҮҮГҮЙ, БАГА ЗЭРГИЙН ХУМСТАЙ БОЛОХООС САЙН ХҮН ШҮҮ БИТГИЙ МУУЛААД БАЙ

Avatar

зочин 2019-04-15 202.9.43.33

Орчин үеийн , ямарч жижигхэн улс орныг удирдхад боловсрол л чухал … Боловсролгүй дээрээс нь шүтлэггүй бол сармагчин л гэсэн үг шд.

Avatar

Sa 2019-04-15 66.181.161.13

ҮАБЗ Төмөр зам зүүн тийшээ татах болсноо тайлбарла!

Avatar

Лхагва 2019-04-15 66.181.161.43

Элбэгдорж хулгайчын юу гэж солиорох хэнд хамаатай юм ҮАБЗ сайн ажилаж бна

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

Цай овогт Элбэгдорж "Өнөөдрийн ҮАБЗ МАНАН мафийн хонгилд маш аюултай зөвлөл болчихлоо" гэж хүртэл хэлсэн удаатай.

Avatar

ee 2019-04-15 66.181.161.123

h*** E

Avatar

Зочин 2019-04-15 66.181.161.123

h*** E

Avatar

zochin 2019-04-15 103.26.194.164

odoo elbegdorjiig mongolyn ard tumnii amidralyg shiidekh yamarch asuudald khushuu duruulekh yosguy , khamgiin naydwarguy khogiin er

Avatar

Зочин 2019-04-15 66.181.161.10

МАН гэж намд өөрийн санаа бодол бн уу.Женко гэж хоосон мөрөөдөгч зураач төмөр замаар оролдоод жонхуу болгож дууслаа.Гашуунсухайтын төмөр замаа тавиад 50-60 сая тонн нүүрс гаргах нь эдийг засаг,байгаль орчинд хэрэгтэй бн.12000 жолоочийн ажлын байр,машинтай эздийн эрх ашиг чухал юмуу.Хүрэлсүх гэж хоосон хийрхэгч бн.Занданшатар гэж зөвлөлдөх ардчилал энэ тэр гээд явдагаасаа эсрэг амьдралаас тасархай цагаан захтан бн.

Avatar

Зочин 2019-04-15 202.21.117.34

http://www.news.mn-ee ta nart toriin hereg hamaaguiee!!!!

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

Цай овогт яргачин Элбэгдоржийн нус.mn л дээ.

Avatar

Болормаа 2019-04-15 202.9.42.67

Элбэгдорж тэгж хэлсэн юм бол ҮАБЗ-ийг яаралтай татан буулгаач ээ. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж байгаа юм байна ш дээ.

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

Элбэгдорж тэгж хэлсэн юм бол ҮАБЗ маш зөв ажиллаж байна аа л гэсэн үг шүү дээ.

Avatar

Зочин 2019-04-15 202.179.8.118

Харин тийм ээ. Элбэгдорж тэгж хэлсэн бол ҮАБЗ маш сайн ажиллаж байна гэсэн үг. Санал нийлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж