ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох шалтгаан

Энэ долоо хоногийн Баасан гаригийн чуулганы хуралдааны төгсгөлд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно гэж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.  ҮАБЗ ямар асуудлаар  мэдээлэл өгөх нь одоогоор  гишүүдэд ч тодорхой бус байгаа юм.

Ээлжит бус чуулганаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу АТГ, Шүүх, Прокурорыг чөлөөлөх хуулийн төслийг баталсантай холбогдуулан АТГ-ын удирдлагуудын асуудлаар ҮАБЗ мэдээлэл өгнө гэсэн албан бус мэдээлэл байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд  М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Уг саналд УИХ дахь МАН-ын бүлэг одоогоор хариу өгөөгүй байгаа юм. УИХ-ын зарим гишүүд уг саналыг хүлээн авахгүй гэдгээ бүлэг дотроо мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд эсэргүүцсэн гишүүдийг дуудаж шахалт үзүүлсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлсэн юм.

Ямартай ч ҮАБЗ-ийн мэдээлэл хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагууд руу чиглэх нь тодорхой биз ээ.

Хоёрдох таамаглал Оюутолгой төслийг цаашид хэрхэх эсэх талаар ҮАБЗ мэдээлэл өгч магадгүй. Учир нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг тайлангаа  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын чуулганаар чиг өгч магадгүй гэсэн мэдээлэл байна.

Сүүлийн үед ҮАБЗ-ийн нэр хүнд унаж үндсэн үүргээсээ өөр чиглэлд ажиллаж  байна гэж  олон нийт болон  УИХ-ын зарим  гишүүд шүүмжлэх болсон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Өнөөдрийн ҮАБЗ Үндэсний аюултай байдлын зөвлөл болчихлоо" гэж хүртэл хэлсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж