Пакистан дахь Хазаруудын эсэргүүцлийн суулт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Пакистан дахь Хазаруудын эсэргүүцлийн суулт үргэлжилж байна

Пакистан дахь Хазаруудын эсэргүүцлийн суулт үргэлжилж байна

Пакистаны Белужистан мужийн Кветта хотын баруун өмнөд хэсэгт байрлах задгай худалдааны төвд баасан гаригт /2019.04.12/ бөмбөг дэлбэрсний улмаас 20 хүний амь хохирсноос найм нь Хазара үндэстэн байсан  тухай мэдээлсэн. Уг халдлагыг Пакистаны Талибууд болон Исламын улс бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсон. Тиймээс Хазаруудын эсрэг террорист халдлагаа зогсоохыг шаардаж Пакистан дахь Хазарууд суулт хийж гурав дахь хоногтойгоо золгож байна.

Нийт 200 орчим Хазара үндэстэн хотын гол замыг хаан сууж терроризм, шашнаар ялгаварлах үзлээ зогсоохыг шаардаж, тэдний шаардлагыг хүлээн авч, аюулгүй байдлыг нь хангах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ. Куэтта хот нь  Пакистан дахь хамгийн их Хазара үндэстэн оршин суудаг хот бөгөөд 2,3 сая оршин суугчтай, тэдний 500 мянга орчим нь Хазарууд байдаг.

Пакистан, Афганистан дахь Хазарууд нь Талибууд болон Исламын улс бүлэглэлүүдийн бай болсоор ирсэн бөгөөд тэдний амьдардаг муж, хотууд нь дэд бүтэц хөгжөөгүй, тусламж үйлчилгээнээс хол, байнгын халдлага, дайралт болж, эмс охид нь бэлгийн боолчлолд өртөж байдаг аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж