Монголд тариалсан солонгос сортын гүзээлзгэнэ зөвхөн Имартад худалдаалагдахаар боллоо | News.MN

Монголд тариалсан солонгос сортын гүзээлзгэнэ зөвхөн Имартад худалдаалагдахаар боллоо

Монголд тариалсан солонгос сортын гүзээлзгэнэ зөвхөн Имартад худалдаалагдахаар боллоо

Монголд тариалсан солонгос сортын гүзээлзгэнэ зөвхөн Имартад худалдаалагдахаар боллоо

Сүүлийн жилүүдэд ард иргэд хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон. Ялангуяа импортоор орж ирдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд тээвэрлэлтийн шаардлага хангаж байгаа эсэх,  түүний аюулгүй байдалд ихээхэн санаа зовнидог. Учир нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад амт чанараа амархан алдаж, гэмтэж муудах магадлалтай байдаг. Түүнийхээ хэрээр чанарын шаардлага хангасан эрүүл жимс жимсгэнэ зах зээл дээр маш өндөр үнээр худалдаалагдах тохиолдол бий.

Тэгвэл “ИМАРТ ХАЙПЕРМАРКЕТ ЭХ ОРОНДОО ТАРИАЛСАН, САЙН ЧАНАРЫН СОЛОНГОС СОРТЫН ГҮЗЭЭЛЗГЭНИЙГ МАШ ХЯМД ҮНЭЭР, ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХЭЭР БОЛЖЭЭ.”

Имарт хайпермаркет “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хэрэглэгчиддээ хэзээд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хүргэхийг зорин ажилладаг ба энэ удаад Солонгос сортын гүзээлзгэнийг эх орондоо тариалж буй “Агро альфа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. “Агро альфа” ХХК нь нийт 6,250 метр квадрат талбайд гүзээлзгэний аж ахуйг дагнан эрхэлж байгаа ба 40 гаруй жилийн туршлагатай, мэргэжлийн Солонгос агрономичийн хамтын хүчээр Солонгосын “Цасны үнэр” сортын гүзээлзгэнийг эх орныхоо газар нутагт, жилийн дөрвөн улирал тасралтгүй тариалан зөвхөн Имарт хайпермаркетад нийлүүлэхээр болжээ.

Монголынхоо газар нутагт тариалж байгаа учраас импортын татвар, тээвэр гэх мэт ямар нэгэн нэмүү өртөг шингээгүй маш хямд үнээр хэрэглэгчдийн гарт шууд хүрэх боломжтой болж байна. Тодруулбал БНСУ-аас импортлогдон худалдаалагддаг солонгос гүзээлзгэнээс амт чанар илүү төдийгүй үнийн хувьд түүний тал үнээр худалдаалагдах юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2019-04-15 202.179.24.3

Сайн байна амжилт хүсэе. Химийн бордоо хэргэлээгүй байгаасай гэж найдая!!! Дэлхийн 7 тэрбум хүнийг хооллохын тулд химийн бортоо ашиглах нь дамжиггүй. Үхэр, гарай, тахиа, жимс, хүнсний ногоо эд бүгд химийн бордоо хэргэлдэг. Энэ нь хэт таргалалтаар эхний удаа илэрч байна, цаашид яах юм бүү мэд ямарч байсан хүн, аалз шиг том гэдэстэй 4 гар 4 хөлтэй болох байх,

Avatar

g 2019-04-15 202.9.42.84

Монгол гэхээрл маш үнэтэй

Avatar

Zochin 2019-04-15 103.26.194.144

Medeej himiin bordoo bga. Ed nar yu gj bga gehevde, baigaliaraa urgadag jimsee edsen n amind ulziitui.

Avatar

Ju 2019-04-15 66.181.185.41

Ine hed ve.unee bicheech

Avatar

0000 2019-04-15 103.10.23.116

Хятадаас хүнсий ногоо бэлэн хоол оруулхаа бол хоръ орож ирсээр байна Солонгосоор халуун ногоо оруулахаа бол ходоодгүй хүн олон болож байна

Avatar

ЗОЧИН 2019-04-15 64.119.21.195

Ямарч тохиолдолд генийн өөрчлөлтөд орж аварга том хэмжээтэй болсон амт муутай ийм жимс идсэнээс , ууланд очиж байгалийнхаа жижиг гүзээлзгэнээ түүж идье.

Avatar

зочин 2019-04-15 139.5.219.21

И-март дажгүй үйлчилгээтэй, бараа бүтээгдэхүүн нь
боломжийн үнэтэй ялангуяа хүнсний ногоо, жимс нтр бол ОК юм бнлээ.
Нэг удаа О-ийн өрөөг сураглахад хамгаалалтын албаны нэг залуу бүр хүргэж
өгсөн шүү.

Avatar

Зочин 2019-04-15 202.179.24.3

Тэгээд цааш нь…яагаад зогсчхов ярь.

Avatar

зочин 2019-04-15 66.181.186.59

Юм үзээгүй юм болохоороо баярлаж байгаа гэж жигтэйхэн. Номин, оргил, миний дэлгүүр, сансарт байхгүй мөртлөө зөвхөн имартад байдаг бараа хир олон билээ? Уулаа урж, усаа эргүүлж, цусаа ханаж бий болгосон мөнгөө дотоодын үйлчилгээний сүлжээнд аваачиж өгч байгаачээ. Хоолойгоор уруудаад хошногоороо гаргахаас хойш заавал имарт гэж хуйлрахаа больцгоо.

Avatar

Dulam 2019-04-15 27.115.191.131

Bayar hurgye. Tsaashid eruul hunseer mingokchuudig hangah ajild n amjilt husye

Avatar

худалдан авагч 2019-04-15 202.131.245.69

Емарт нээгдснээс хойш манай их дэлгүүрүүд сайжирсан шүү. түүнээс арай л биш байсан. УИД дэх Номин гэхэд шал өөр болж өөрчлөгдсөн. Номингийн хүнсний дэлгүүрт нь дан монголд тариалсан хүнсний ногоо байдаг болсон байна лээ. харин емартад хятад ногоо элбэг юм байна лээ. ийм маягаар хоорондоо үйл ажиллагааны чанараараа өрсөлдвөл их сайн шүү.

Avatar

ЗОЧИН 2019-04-15 202.180.216.19

Солонгосууд өөрсдийн брэндийн дэлгүүрээ байгуулна, солонгосуд ирж тариа тарьна, хоёр солонгос хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурна, солонгосууд өөрсдийн брэндийн дэлгүүрээр зарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж