Гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна

Гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна

Эдийн засгийн интеграци эрчимтэй явагдаж буй даяаршлын энэ үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчны бодлого, зохицуулалтыг гадаад зах зээлүүдийн хөгжлийн хандлагатай нийцүүлэх асуудал улс бүрт тулгарч буй нийтлэг шаардлага болж байна.

Санхүүгийн зохицуулах хороо олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн интеграцид нэгдэх, гадаад хамтын ажиллагааны боломжуудыг дотоодын зах зээлд нээх, шударга өрсөлдөөнийг хангасан бизнесийн орчныг бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хороо Үнэт цаасны зохицуулагчдын олон улсын байгууллага (IOSCO), Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо (IAIS), Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын холбоо (ICURN), Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI) зэрэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, заримынх нь удирдах зөвлөл, мөн тодорхой чиг үүрэг бүхий дэд хороодод сонгогдон ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн болон дэлхийн санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх стандарт, мөрдөх журам, үйл ажиллагааны зарчмыг боловсруулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ санхүүгийн зохицуулагчдын чадавхыг дээшлүүлэх бүх шатны сургалтад албан хаагчид, мэргэжилтнүүдийг тогтмол оролцуулж байна.

Дээрх нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудын удирдах зөвлөл болон дэд хороодод тодорхой хариуцлага хүлээн сонгогдон ажиллаж буй тул бодлого тодорхойлох болон үйл ажиллагааны чиглэлийг тогтоох хурал, дээд хэмжээний уулзалт зэрэгт Хорооны удирдлагууд эдгээр байгууллагын санхүүжилтээр оролцож ирлээ. Өнгөрөгч 2018 онд хоёрт талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд ажил хэргийн 40 гаруй уулзалтад оролцож, 31 албан хаагч богино, дунд хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна. Тухайлбал, СХН-ийн ажлын хэсгүүдийн уулзалтад 23 албан хаагч оролцсоны дээр БНСУ-ын Санхүүгийн хянан шалгах байгууллагад 14 албан хаагч дадлагажиж, ОУВС-ийн Сингапур дахь Сургалтын төвийн мэргэшүүлэх сургалтад 5 албан хаагч хамрагджээ.

Хороо цаашид гадаад хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр өргөжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж