Америк бүсгүйчүүд дэлхийн аваргын алтан медалийг хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Америк бүсгүйчүүд дэлхийн аваргын алтан медалийг хүртэв

Америк бүсгүйчүүд дэлхийн аваргын алтан медалийг хүртэв

Шайбтай хоккейн 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөлөө. Финланд улсад бүтэн 10 хоногийн турш зохион байгуулагдсан тус тэмцээнд Пёнчаны олимпийн аварга АНУ-ын шигшээ баг түрүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч Финландын бүсгүйчүүд анх удаагаа финалдаж мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг Канадын шигшээ баг хүртсэн байна.

Финландын Эспоод болсон ДАШТ нь олимпийн дараа жил болж байгаагаараа онцлог байсан бөгөөд мөн эмэгтэй ДАШТ-ий шигшээд Хойд Америкийн хоёр улс болох Канад, АНУ-ын эмэгтэй шигшээ багууд шалгарч ирсэн “уламжлал”-ыг Финландын бүсгүйчүүд зогсоосон явдал нь бас нэгэн онцлог байлаа. ДАШТ-д дэлхийн чансааны ТОП-10 баг өрсөлдсөн бөгөөд Швед болон Францын бүсгүйчүүд амжилт муутай оролцсон тул ирэх дараагийн ДАШТ-ээр чансаа уруудаж I дивизионы ДАШТ-д өрсөлдөх болжээ.

Тэмцээний хэсгийн шатанд АНУ, Канад болон Чехийн бүсгүйчүүд хамгийн шилдэг нь байсан бөгөөд ганц ч хожигдолгүй дөрвөн хожилтойгоор хасагдах шатанд шалгарсан. Чехийн шигшээ баг дунд шөвөгт Финландын бүсгүйчүүдэд 3-1 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн бол хагас шигшээд Финланд, Орос, Америк, Канадын шигшээ багууд шалгарсан. Хагас шигшээд Америкийн бүсгүйчүүд Оросуудыг 8-0 харьцаатай хожсон бол Финландын шигшээ баг Канадыг 4-2 харьцаатай хожиж финалд шалгарсан. Аваргын төлөө Америк болон Финландын шигшээ багууд эн тэнцүү өрсөлдсөн бөгөөд тоглолтын II үед Америкийн шигшээ багаас А.Панковски гоол авч тэргүүллийг авсан. Гэхдээ түүний гоолоос ердөө гурван минутын дараа Финландын шигшээ багийн С.Тапани тэнцээний гоолыг оруулсан. Ингээд тоглолт 1-1 харьцаатай болж үндсэн цаг болон нэмэлт цаг өөр гоол оролцгүй өндөрлөж торгуул буюу пиналтаар ялагчийн тодруулахад 2-1 харьцаатай АНУ ялалт байгуулжээ. Ийнхүү АНУ-ын бүсгүйчүүд Финландад болсон ДАШТ-д түрүүлснээр 9 дэх удаагаа алтан медаль хүртэснээс гадна сүүлийн 5 удаагийн ДАШТ-д түрүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж