Ямар гуужуулагч таны арьсанд төгс тохирох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Ямар гуужуулагч таны арьсанд төгс тохирох вэ?

Ямар гуужуулагч таны арьсанд төгс тохирох вэ?

Та нүүрний арьсаа хуурай, тослог эсвэл хуурай холимог, тослог холимог аль нь вэ гэдгээ мэддэг ч биеийн арьсаа ямар төрлийнх гэдгийг мэдэх үү. Тэгвэл таны биеийн арьсны онцлог болон түүнд тохирох арьс арчилгааг санал болгоё.

Хэвийн арьс – Энэ төрлийн арьс нь хэт хуурай биш, хэт тослог ч биш, хэт эмзэг биш учраас барагтай л улайж бэржийхгүй. Хэрэв та ийм төрлийн арьстай бол маш азтай нэгэн юм. Ямар ч төрлийн гуужуулагч бүтээгдэхүүн болон аргыг хэрэглэх боломжтой бөгөөд хэтрүүлэхгүй байхад л болно.

Холимог арьс – Энэ төрлийн арьс нь ерөнхийдөө хуурай эсвэл хэвийн байх ба суга, гарын нугалам зэрэг хөлс ихээр ялгарах газруудад тослогдох хандлагатай байдаг. Хэрэв энэ шинж тэмдэг таны арьсны онцлогтой тохирч байвал ямар ч төрлийн гуужуулагч бүтээгдэхүүн болон аргыг хэрэглэж болох ч арьсаа эмзэгшүүлэхээс зайлсхийгээрэй. Зөөлөн үйлчилгээтэй бүтээгдэхүүн, гуужуулах аргыг хэрэглэхийг зөвлөе.

Хуурай арьс – Энэ төрлийн арьс нь амархан хуурайшиж, арзайх гээд байдаг. Тос болон чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй л бол арьс таталдах, загатнах, жижиг үхэжсэн арьснууд гарах зэрэг шинж илэрдэг. Хэрэв таны арьс ийм бол хамгийн зөөлөн гуужуулах аргыг сонгоорой. Тосон болон усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэн дараа нь заавал өдрийн туршид чийгшлээ хадгалах чадвартай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж