Формула-1 уралдааны 1000 дахь гараанд Л.Хэмилтон түрүүллээ | News.MN

Формула-1 уралдааны 1000 дахь гараанд Л.Хэмилтон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Формула-1 уралдааны 1000 дахь гараанд Л.Хэмилтон түрүүллээ

Формула-1 уралдааны 1000 дахь гараанд Л.Хэмилтон түрүүллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын авто тойруулгад формула-1 уралдааны 2019 оны ДАШТ-ий 3 дахь гараа явагдав. Дэлхийн аваргын 3 дахь гараа формула-1 уралдааны 1000 дахь уралдаан байснаараа онцлог байсан юм. Энэхүү түүхэн гараанд дэлхийн 5 удаагийн аварга “Мерседес” багийн Л.Хэмилтон 1 цаг 32 мин 06.350 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Түүнтэй хамт шагналын тавцанд багийн хамтрагч нь болох В.Боттас болон “Феррари” багийн С.Феттел нар гарчээ. Тус гараанд түрүүлсэн Л.Хэмилтон 68 оноотой болж дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн.

Формула-1 уралдааны ДАШТ эхэлснээс хойш 3 гараанд гурвууланд нь “Мерседес” баг давхар цохилт хийж эхний 2 байрыг эзлэж байна. Харин 3-р байранд “Феррари” багийн Ч.Леклерк, С.Феттел нар тус бүр нэг удаа, “Ред Булл” багийн М.Верстаппен нэг удаа оржээ. Эхний 3 гарааны дараах байдлаар “Мерседес” баг энэ жил дахин дэлхийн аварга цолыг хүртэх боломж өндөр байгааг харуулсан бөгөөд “Феррари” баг аваргын төлөө өрсөлдөж чадах эсэх нь тун эргэлзээтэй болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж