НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол өчигдөр орон даяар явуулсан бөгөөд энэ удаагийн супер азтан 70 сая төгрөгийн эзэн болох байсан юм. Гэвч супер азтан тодроогүй байна. Энэ удаагийн тохирлоор 30 мянган төгрөгийн азтан 23,507, 100 мянган төгрөгийн азтан 2,326, нэг сая төгрөгийн азтан 206, таван сая төгрөгийн азтан 25, арван сая төгрөгийн азтан нэг, 50 сая төгрөгийн азтан нэг тодорчээ.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ