Ажил эрхэлж буй оросуудын санааг юу зовоодог вэ? | News.MN

Ажил эрхэлж буй оросуудын санааг юу зовоодог вэ?

Ажил эрхэлж буй оросуудын санааг юу зовоодог вэ?

Ажил эрхэлж буй оросуудын санааг юу зовоодог вэ?

Оросын хөдөлмөр эрхлэлтийг зуучилдаг Rabota.ru сайтын судалгаа хийж ажлын байран дээр ямар зүйлс хамгийн их дургүйг нь хүргэдгийг харуулжээ. Үндэслэлгүй шүүмжлэл, ажлын нэмэлт ачаалал, өөрийн гаргасан алдаа гэсэн зүйлс хамгийн их дургүйг нь хүргэдэг хэмээн судалгаанд оролцогчид хариулсан байна хэмээн РИА Новости мэдээллээ.

Судалгаанд оролцогчдын 44 хувь нь удирдлага болоод хамт ажиллагсдын зүгээс үндэслэлгүйгээр шүүмжлэх нь хамгийн их дургүйг нь хүргэж, сэтгэл санаагаар унагадаг байна. Нэмэлт ачаалал гэж 27 хувь, өөрийн гаргасан алдаа гэж 26 хувь, хамт олны соёлгүй, бүдүүлэг байдал гэж 25 хувь, ажлын хамт олны ерөнхий уур амьсгал гэж 22 хувь нь хариулсан байна. Харин хамт олны нөхөрсөг, сайхан уур амьсгал сэтгэлийг нь сэргээдэг гэж 52 хувь нь хариулжээ. Үүнээс гадна хамт ажиллагсад нь ажлын амжилтыг нь үнэлэн магтаж, сайшаах мөн сэтгэлийг нь сэргээдэг гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-15 66.181.181.34

Сонин нь л судалгаа байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж