ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны орлогч дарга Анатолий Рудыйгийн хэлснээр сүүлийн зургаан жилийн хугацаанд төвөөс алс байрлаж байсан 200 орчим хорих газрыг татан буулгажээ. Хорих газруудыг хүний хөлөөс хол, хүрч очиход төвөгтэй, хүн нөхцөлтэй зэлүүд газруудад байгуулдаг уламжлал Орост байсан юм. ОХУ-ын Эрүүгийн хуулийн заалтуудыг зөөлрүүлснээр сүүлийн жилүүдэд хорих ялаар шийтгүүлэх хүний тоо буурсан байна. Мөн шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн хүнийг оршин суугаа газарт нь, эсвэл хэрэг үйлдсэн газарт хорих чигийг барьж байгаа ажээ.
“Тиймээс бид алслагдсан газар нутагт байгаа, тухайлбал, Свердловск муж, Сибирьт байгаа хорих газруудаас татгалзаж, төвлөрсөн суурин газруудад байгаа хорих газруудад ялтнуудыг хорьж байна. Ингэснээр ар гэрийнхэн нь ойр ойрхон уулзах боломжтой болж, тухайн ялтан гэр бүл, нийгмээс тасрахгүй. Сүүлийн зургаан жилд алслагдсан газарт байгуулсан 200 гаруй хорих газрыг татан буулгалаа” хэмээн Анатолий Рудый хэллээ. Энэ бодлого нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтнуудын амьдралыг ч хөнгөвчилж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ