"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн" | News.MN

"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн"

"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн"

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталсан юм. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон билээ. Газрын төлбөрийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м.кв газрын төлбөрийн дээд үнийг 1,408 төгрөг, доод үнийг 4 төгрөг болгоно хэмээн заасан. Иргэдийн хувьд эзэмшил газрын төлбөр хэтэрхий өндөр төлбөртэй байгааг шүүмжилж буй. Энэ талаар Нийслэлийн Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Чойжилсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.


-Газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчлэн тогтоосноор бүс нутгаасаа хамаарч төлбөр нь өөрчлөгдсөн үү. Иргэдийн зүгээс хашаа болон зуслангийн газрын төлбөр нэмэгдсэнийг шүүмжилж байгаа?

-Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор газрын суурь үнийг нэг л хэмжээгээр тогтоож өгсөн. Түүнээс хойш 21 жилийн дараа 2018 оны Монгол Улсын Засгийн газрын 182 дугаар тогтоолоор газар ашиглалтын зориулалтаар нь 16 бүсэд тогтоосон. Энэ тогтоолыг гаргахад эдийн засгийн өсөлт болон инфляц, байршил, дэд бүтэц хөгжсөн эсэх гээд бүх харгалзах нөхцөлийг авч үзсэний эцэст газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчилсэн. Тухайн үед газрын үнэлгээ 440 сая байсан бол шинэчилсэн тогтоолоор хамгийн дээд үнэ нь нэг тэрбум 408 сая төгрөгт хүрсэн. Хамгийн доод үнэ 220 сая төгрөг. Энэ нь 16 бүсчлэл болон газар ашиглалтын зориулалтаас хамаарч үнэ нь харилцан адилгүй тогтоогдсон. Ерөнхийдөө газрын төлбөрийн үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Зуслангийн зориулалттай газрын төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Газар ашиглалтын зориулалт иргэний буюу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай гэж иргэдийн зуслангийн газрын төлбөр  өндөр үнэлгээгээр тогтоогдоогүй. Засгийн газраас нөхцөл байдлыг харгалзан үзэж 182 дугаар тогтоолыг гаргасан байдаг юм. Зуслангийн газар олголтын 60-70 хувь нь  Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байна. Газрын тухай төлбөрийн хуульд зааснаар ногоон бүсэд газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгжүүд газрын төлбөрийг хамгийн  ойр орших хот тосгоны үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тооцно. Өмнө нь мөрдөгдөж байсан хуулийн заалтаас их хэмжээгээр өсөөгүй. Тодорхой хэмжээгээр бол нэмэгдсэн. Зуслангийн газруудын ихэнх нь зургаа болон есдүгээр бүсэд хамаарч байгаа. Энэ нь ой модтой ногоон буюу хамгаалалтын бүсэд хамаарч байгаа юм.

Хэрэв зуслангийн газар нь 6 дугаар бүсэд орж байвал хуулиар газрын төлбөрийг хоёр дахин илүү төлнө. Ийнхүү нэмсний учир  нь ногоон бүсийг хамгаалах зорилготой юм.  НИТХ-ийн хурлын тогтоосноор Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай зургадугаар бүс 1мкб газрын төлбөрийн үнийг 273 төгрөг байхаар тогтсон. Энэ нь өмнөхөөсөө 2-3 дахин илүү нэмэгдсэн. Ой модонд ойрхон бүсэд зуслангийн газар нь хамаарч байвал өндөр үнэлгээ төлнө.

Хэрэв ойн бүс хамаарахгүй газарт зуслан хамаарч  байвал төлбөр нь багассан. Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт 1мкб газрын үнэ 33-48 төгрөг. Энэхүү мөнгөн дүнг эзэмшлийн нийт талбайд үржүүлснээр тухайн жилийн газрын төлбөр гарна. Жишээ нь, 700 мкб зуслангийн газартай бол жилд 33.606 төгрөг төлнө гэсэн үг. Товчхондоо, ногоон бүсэд зуслангийн газар хамаарвал төлбөр нь нэмэгдэж байна. Газрын төлбөрийн тухай хуульд зуслангийн газар ногоон бүсэд хамаарвал төлбөрийг хоёр дахин илүү төлнө гэсэн заалтыг баримталж ажиллаж байна.

-Газрын төлбөрийн тухай хуульд иргэд эзэмшил газраа бусдад шилжүүлж байгаа тохиолдолд мкб-аас хамаарч татвар суутгадаг болсон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хуульд эзэмшил газрын эрх шилжүүлсний татвар ногдуулна гэсэн өөрчлөлт нь байгаа. Аж ахуй нэгжийн тухай  болон хувь хүний албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

 Манай хэлтэсээс газрын төлбөртэй холбоотой мэдээллээр эзэмшигч, ашиглагчаас газрын төлбөрийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг.

-Газрын тухай хуульд "Эзэмшиж авсан газраа хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлийг нь цуцалж, газрыг нь хурааж авна" гэж заасан. Ийм хэчнээн газар байна вэ?

-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасанд зориулалтын газрыг хоёр жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Мөн гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол гэрээг хүчингүй болгох үндэслэл болно. Хураагдсан газрын тухайд нууцтай холбоотой болохоор улсын хэмжээнд зарлах, мэдээлэх боломжгүй. Газрын төлбөрийн үлдэгдэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаангүй хоёр жил дараалан газрыг ашиглаагүй бол эрхийг нь хүчингүй болгож байгаа юм.

-Иргэдийн хувьд дийлэнх нь ямар асуудлаар хандаж байна?

-Газрын төлбөртэй холбоотой асуудлаар  иргэд газрын төлбөрийн өр төлбөрөө барагдуулсан болон тооцоо нийлсэн байдлаар тулгалт хийх, газрын төлбөрийн гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгөх байдлаар манай хэлтэст ханддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2019-04-15 64.119.27.150

Би Сүхбаатар дүүрэгт Сэлхэд найзтайгаа нэг өдөр нэг цагт зуслангийн гэрчилгээ авсан төлбөрөө хийх гээд очтол нэг нь 19000 нэг нь 190000 төгрөгний төлбөр гарсан байсан хамар хашаа л даа одоо болтол учрыг олж өгөх хүн байдаггүй бүгд мэдэхгүй гэх юм

Avatar

zochin 2019-04-15 150.129.141.195

nadtai adilhan humuus mash ih bnaa 2017 ond 2 ailiin gazar avsan neg hunii ner deer 2018 ond 90% hunguluud 6160 hunguluugui une 61600 tulj baisan tegtel 2019 ond 38.220 90% hunguluud 382.200 hunguluugui une tul gene ene 2-3 dahin nemegdsen unuu? iim shiidver irged buhimdaj bna bid bugd negdej tsemtseh heregtei bna

Avatar

Sem 2019-04-15 103.212.119.126

Oin busiig 10 dahin nemeldee 2 dahin nemeed yaadag yum tuluul oi zavaaruulaal amidrana !!!! 10..20 dahin nem

Avatar

Зочин 2019-04-15 49.0.135.130

Энэ газрын албаныхан гэж өөр хүмүүсийн нэр дээр баахан газар авчихаад зарж суудаг хулгайч нар бгаа юм. Жинхэнэ 2 нүүртэй шаарнууд даа. Жирийн хүмүүст баахан хууль дүрэм ярьж томорно. Арын хаалганыхандаа, аваилга өгсөн хүмүүстээ бол бүх хууль дүрмээ уландаа гишгэж үйлчилнэ. Яана даа энэ Монгол улс

Avatar

зочин 2019-04-15 202.126.88.33

Үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга нь муухай ааштай авгай байна лээ дээ. Гадны иргэний дэргэд ажилтнаа дуудаж загнаж дээрэлхээд л…. Өндөр шаардлагатай хүн гэж ерөөсөө харагдаагүй шүү. Санаа зовсон гэж….

Avatar

зочин 2019-04-15 202.126.88.33

Авилгын үүр уурхай болсон энэ газрын албадын түшмэдүүдийн их зан, яравгар ааш, дээрэнгүй харьцаа арай л хэтэрхий юм билээ. Дүрэм хууль ярьсан амьдралаас тасархай залуус олон байна. Нэг түшмэл бизнес, ААН-д , иргэдэд бөөн дарамт ачаа болсон заавар журам гэгчийг зохиогоод ширээнийхээ нүдэнд нуучихна. Түүгээрээ дарамтлана . Газрын төлбөрийг хэд дахин нэмнээ гэдэг чинь өөрсдөө хууль бусаар хашиж, гэрчилгээгээр өөртөө авсан газраа л өндөр үнэ хүргэж зарах санаа л цаана нь байгаа хэрэг.

Avatar

зочин 2019-04-15 202.126.88.33

Газрын төлбөрийн хэмжээ 2-3 дахин өссөн байна лээ. Татвараас илүү газрын төлбөр иргэд, ААН-д дарамт үүсгэж байна. Үйлдвэрлэл- үйлчилгээний зориулалт бүхий газрын 1 мкв-ын үнэ нийслэлийн 4-р бүсэд 1152 төгрөг болсон. 10 га газартай бол 11,52 сая төгрөг болно. Урьд нь 440 төгрөг байсан ш дээ. 2,6 дахин өссөн байна. Дэндүү огцом өссөн байна шүү.

Avatar

Данзан.Л 2019-04-15 112.72.11.112

Энэ одоо яагаад худлаа юу яриад байна.Т.Чойжил оо! .Даргаасаа цэрэгээ хүртэл италийн мафиас илүү зохион байгуулалтанд орсон газрын албдыг татан буулгаж мөнгөөр улсын газрыг,ажлын байрыг дотроо дамладаг намжсан МанАн эцэгтэй үр садыг цэглэж Монгол улсын иргэдэд ээлтэй зөв бодлоготой төрийн алба бидэнд хэрэгтэй байна.

Avatar

Зараа 2019-04-15 112.72.11.119

Яасан худалч нөхөр вээ. СХД-ийн Ар гүнтийн зуслангаа өөр хүний нэр дээр шилжүүлэх гэтэл 700м2 нь 2,675,000төгрөгийг шижүүлэх ёстой гээд газрын албаны нөхдүүд хэлэхдээ чухам хуулийн дагуу гээд байгаа. Гэтэл энэ нөхөр ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж болно гэх. Дээрээс нь ойн бүсд 2-3 дахин нэмэгдсэн гэхэд яг газрын албаныхан 10 дахин нэмсэн, мөнгөө төл гэж байна. Худлаа гэвэл схд-н газрын албаныхаас асуу

Avatar

Зараа 2019-04-15 112.72.11.119

Яасан худалч нөхөр вээ. СХД-ийн Ар гүнтийн зуслангаа өөр хүний нэр дээр шилжүүлэх гэтэл 700м2 нь 2,675,000төгрөгийг шижүүлэх ёстой гээд газрын албаны нөхдүүд хэлэхдээ чухам хуулийн дагуу гээд байгаа. Гэтэл энэ нөхөр ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж болно гэх. Дээрээс нь ойн бүсд 2-3 дахин нэмэгдсэн гэхэд яг газрын албаныхан 10 дахин нэмсэн, мөнгөө төл гэж байна. Худлаа гэвэл схд-н газрын албаныхаас асуу

Avatar

Sundui 2019-04-15 112.72.11.112

Xarin nadad bas yg tanitai adil yum bolloo.ene t.choijilsuren gegch xudlaa irgediig xuurad sursan xuduunii xvv saixan yrij bn.ar gvnted gazar awax getel 2 say garan tugrug tul gesen.ard tvmneeree toglood sursan manan -n gar xul zulzaguudiig xen xezee tsegtslex ve. Mongol xvn modnii zaxad saixan amidarch boloxgui gajig xuuliig xen durak batalsan bol. Gadaad ornuud baigalia xairlaad saixan l baidag.jiliin xuraamjaa nemj bolno.tatvar arai l bn.

Avatar

Borchi 2019-04-15 112.72.11.112

Ene bas l xudlaa medeelel ugch bna.60 terbumiin iimerhvv gar xulvvdiig bvgdiig xalax estoi baix.bi ar gvnted bairlax modnii zaxad bga gazriinxaa 2018 ond 2 gazriinxaa 1 g n 700m2 xvn shiljvvlexed 231.0 t tatwart tushasan.say vldsenee ugux getel shine xuuli garch 2.600.0 t nexej bn lee. Ene arai l dawarsan yum bish vv.

Avatar

МАХН 2019-04-15 27.123.214.2

НОВШНУУДАА ШУЛАЖ ХАНАХГҮЙ ЮУ

Avatar

Зочин 2019-04-15 202.126.89.10

Татвар хураамжаар дарамтлаад Монголчуудыг үл хөдлөх хөрөнгөтэй болгохгүй байна. Харийнхан үнэ зохиол авч байгаа. Үндэслэлгүй үнээ нэмдэг. Хан уулынхан ялангуяа…

Avatar

МАН сөнө 2019-04-15 202.126.89.46

МАН ын тэнэгүүд шинэ бодлого гаргаж чадахгүй ардаа дээрэмдэх уимаа л хийх уимаа. 2020 онд хуйхаар нь хөөж явуулна аа

Avatar

Зочин 2019-04-15 66.181.186.174

ТОЛГОЙТЫН БАРУУН САЛААНД ОЙ МОДОН ДОТОР ДУРААРАА БАЙШИН БАРИАД ХҮССЭН ГАЗАРТАА ЖОРЛОН БАРИАД НЭГ Ч ТӨГ ТАТВАРТ ТӨЛӨХГҮЙ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА , ТЭНД ЯМАР Ч ЗАСАГЛАЛ БАЙХГҮЙ .

Avatar

Bor 2019-04-15 112.72.11.112

Udaxgui chamd gazriin alba tatwariixan xalamj vilchilgee vzvvlex bxaa kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж