"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн"

"Ойн бүсэд хамаарах зуслангийн газрын төлбөр 2-3 дахин нэмэгдсэн"

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталсан юм. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон билээ. Газрын төлбөрийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м.кв газрын төлбөрийн дээд үнийг 1,408 төгрөг, доод үнийг 4 төгрөг болгоно хэмээн заасан. Иргэдийн хувьд эзэмшил газрын төлбөр хэтэрхий өндөр төлбөртэй байгааг шүүмжилж буй. Энэ талаар Нийслэлийн Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Чойжилсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.


-Газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчлэн тогтоосноор бүс нутгаасаа хамаарч төлбөр нь өөрчлөгдсөн үү. Иргэдийн зүгээс хашаа болон зуслангийн газрын төлбөр нэмэгдсэнийг шүүмжилж байгаа?

-Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор газрын суурь үнийг нэг л хэмжээгээр тогтоож өгсөн. Түүнээс хойш 21 жилийн дараа 2018 оны Монгол Улсын Засгийн газрын 182 дугаар тогтоолоор газар ашиглалтын зориулалтаар нь 16 бүсэд тогтоосон. Энэ тогтоолыг гаргахад эдийн засгийн өсөлт болон инфляц, байршил, дэд бүтэц хөгжсөн эсэх гээд бүх харгалзах нөхцөлийг авч үзсэний эцэст газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчилсэн. Тухайн үед газрын үнэлгээ 440 сая байсан бол шинэчилсэн тогтоолоор хамгийн дээд үнэ нь нэг тэрбум 408 сая төгрөгт хүрсэн. Хамгийн доод үнэ 220 сая төгрөг. Энэ нь 16 бүсчлэл болон газар ашиглалтын зориулалтаас хамаарч үнэ нь харилцан адилгүй тогтоогдсон. Ерөнхийдөө газрын төлбөрийн үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Зуслангийн зориулалттай газрын төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Газар ашиглалтын зориулалт иргэний буюу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай гэж иргэдийн зуслангийн газрын төлбөр  өндөр үнэлгээгээр тогтоогдоогүй. Засгийн газраас нөхцөл байдлыг харгалзан үзэж 182 дугаар тогтоолыг гаргасан байдаг юм. Зуслангийн газар олголтын 60-70 хувь нь  Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байна. Газрын тухай төлбөрийн хуульд зааснаар ногоон бүсэд газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгжүүд газрын төлбөрийг хамгийн  ойр орших хот тосгоны үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тооцно. Өмнө нь мөрдөгдөж байсан хуулийн заалтаас их хэмжээгээр өсөөгүй. Тодорхой хэмжээгээр бол нэмэгдсэн. Зуслангийн газруудын ихэнх нь зургаа болон есдүгээр бүсэд хамаарч байгаа. Энэ нь ой модтой ногоон буюу хамгаалалтын бүсэд хамаарч байгаа юм.

Хэрэв зуслангийн газар нь 6 дугаар бүсэд орж байвал хуулиар газрын төлбөрийг хоёр дахин илүү төлнө. Ийнхүү нэмсний учир  нь ногоон бүсийг хамгаалах зорилготой юм.  НИТХ-ийн хурлын тогтоосноор Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай зургадугаар бүс 1мкб газрын төлбөрийн үнийг 273 төгрөг байхаар тогтсон. Энэ нь өмнөхөөсөө 2-3 дахин илүү нэмэгдсэн. Ой модонд ойрхон бүсэд зуслангийн газар нь хамаарч байвал өндөр үнэлгээ төлнө.

Хэрэв ойн бүс хамаарахгүй газарт зуслан хамаарч  байвал төлбөр нь багассан. Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт 1мкб газрын үнэ 33-48 төгрөг. Энэхүү мөнгөн дүнг эзэмшлийн нийт талбайд үржүүлснээр тухайн жилийн газрын төлбөр гарна. Жишээ нь, 700 мкб зуслангийн газартай бол жилд 33.606 төгрөг төлнө гэсэн үг. Товчхондоо, ногоон бүсэд зуслангийн газар хамаарвал төлбөр нь нэмэгдэж байна. Газрын төлбөрийн тухай хуульд зуслангийн газар ногоон бүсэд хамаарвал төлбөрийг хоёр дахин илүү төлнө гэсэн заалтыг баримталж ажиллаж байна.

-Газрын төлбөрийн тухай хуульд иргэд эзэмшил газраа бусдад шилжүүлж байгаа тохиолдолд мкб-аас хамаарч татвар суутгадаг болсон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хуульд эзэмшил газрын эрх шилжүүлсний татвар ногдуулна гэсэн өөрчлөлт нь байгаа. Аж ахуй нэгжийн тухай  болон хувь хүний албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

 Манай хэлтэсээс газрын төлбөртэй холбоотой мэдээллээр эзэмшигч, ашиглагчаас газрын төлбөрийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг.

-Газрын тухай хуульд "Эзэмшиж авсан газраа хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлийг нь цуцалж, газрыг нь хурааж авна" гэж заасан. Ийм хэчнээн газар байна вэ?

-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасанд зориулалтын газрыг хоёр жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Мөн гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол гэрээг хүчингүй болгох үндэслэл болно. Хураагдсан газрын тухайд нууцтай холбоотой болохоор улсын хэмжээнд зарлах, мэдээлэх боломжгүй. Газрын төлбөрийн үлдэгдэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаангүй хоёр жил дараалан газрыг ашиглаагүй бол эрхийг нь хүчингүй болгож байгаа юм.

-Иргэдийн хувьд дийлэнх нь ямар асуудлаар хандаж байна?

-Газрын төлбөртэй холбоотой асуудлаар  иргэд газрын төлбөрийн өр төлбөрөө барагдуулсан болон тооцоо нийлсэн байдлаар тулгалт хийх, газрын төлбөрийн гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгөх байдлаар манай хэлтэст ханддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж