Төгрөгийг алтан баталгаанд оруулав /1928.04.15/

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Төгрөгийг алтан баталгаанд оруулав /1928.04.15/

-"News" агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1928.04.15 Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монгол банкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулав.

1930.04.15 Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.

1959.04.16 БНМАУ-ын бурханы шашны төлөөлөл Түвдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй үгсэн хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн түвдийн лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.

1961.04.17 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын 9 дэх ээлжийн ажилчид нутаг буцав

1962.04.20 Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан юм.

1973.04.19 БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагдав.

1975.04.19 БНХАУ БНМАУ –ын Засгийн газрын хооронд 1975 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1983.04.17 БНМАУ-ын “Үнэн сонин”-д Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшөлцөөний явцад гарсан ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.

1995.04.18 Монголын багш нарын ажил хаялт эхлэв. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 шахам багш, ажилчид хамрагджээ. Ажил хаялтын үед багш нарыг тагнаж, чагнасан гэх шуугиан гарч байв. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.

2000.04.15 Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг Монгол Улсад айлчлав

2011.04.19 “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийв.

2013.04.16 Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

2013.04.20 Монгол хүн анх удаа Хойд туйлд хөл тавилаа. Уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.

2013.04.21 Африкийн Нигер улсад нөхрийнхөө хүчирхийлэлд байсан гэх Монгол Улсын иргэн С.Энхмаа хоёр хүүхдийн хамт эх орондоо иржээ.

2015.04.20 Монголбанк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 грам жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номинальтай байв.

2015.04.21 Микроавтобусны үйлчилгээ эрхлэгчид буюу Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нараас шинэ микроавтобус авч өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулжээ.

2016.04.18 УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулж, анхны хурлаа хийн, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж