“Facebook” компанийн үүсгэн байгуулагч, тус компанийн тэргүүн Марк Цукербергийг тус компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаас огцруулахыг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хэлэлцэхийг зарим хувьцаа эзэмшигчид дахин санал болгожээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчид Цукербергийг огцруулах саналыг өнгөрсөн зун мөн тавьж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сонгуульд ялахад “Facebook” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хууль бусаар дамжуулж, сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон удаа дараа хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой дуулиан шуугианы дараа хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь дэлхийн хамгийн том цахим сүлжээг үндэслэгчийг албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хараат бус нэр дэвшигчийг түүний оронд тавихыг шаарджээ.
Гэвч түүнийг суудлаас нь буулгах тийм амар хэрэг биш ажээ. Учир нь Цукерберг компанийхаа саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшдэг, дээр нь түүнд үнэнч ажилтнууд ч илүү олон санал өгөх эрхтэй хувьцааны төрлийг эзэмшдэг байна.
Эх сурвалж: MASHABLE