Путин Ким Жон Унд баяр хүргэж захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Путин Ким Жон Унд баяр хүргэж захидал илгээжээ

Путин Ким Жон Унд баяр хүргэж захидал илгээжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын эрх барих дээд байгууллага болох Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсон тухай өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагчид баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалд “Юун түрүүнд Төрийн зөвлөлийн даргаар дахин сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа нь Солонгосын хойгт энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Цаашдаа бүс нутаг дахь хамтын ажиллагаагаа улам нягтруулж, өргөтгөх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэхэд таатай байна” хэмээн бичсэн байна.

Энэхүү захидлаас хоёр удирдагчийн уулзалт тун ойрын хугацаанд болох төлөвтэй байна гэж ажиглагчид үзжээ. Кремлийн албан ёсны мэдээллээр ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг эх орондоо айлчлахыг урьсан нь тодорхой болсон.

Томоохон хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хоёр удирдагч ОХУ-ын Приморийн хязгаарын төв Владивосток хотноо уулзах төлөвтэй байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан хоёр дахь уулзалт нь таагүй өндөрлөсний дараагаар Ким Жон Ун ОХУ-тай харилцаагаа идэвхжүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: KOREA TIMES  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж