Гагарины цомын төлөөх шигшээ тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Гагарины цомын төлөөх шигшээ тоглолт эхэллээ

Гагарины цомын төлөөх шигшээ тоглолт эхэллээ

Шайбтай хоккейн Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн Гагарины цомын төлөөх шигшээ тоглолт эхэллээ. Энэ жилийн ТХЛ-ийн Гагарины цомын төлөө Дорнод бүсийн аварга Авангард Омск болон Өрнөд бүсийн аварга ЦСКА Москва багууд шалгарсан бөгөөд цувралын эхний тоглолт Москва хотын “VTB Ice Palace” ордонд эхэлсэн.

Хоёр багийн цувралын эхний тоглолтод талбайн эзэн ЦСКА Москва багийн ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтод "ЦСКА Москва" баг 5-2 харьцаатай "Авангард Омск" багийг хожсон. Талбайн эздээс М.Григоренко хет-трик хийсэн бол А.Светлаков, А.Марченко нар тус бүр нэг гоол оруулжээ. Зочин багийн оруулсан хоёр гоол хоёулаа повер-плэй буюу хүний илүү тоглолтоо оруулсан гоол байсан юм.

Гагарины цомын төлөөх  шигшээ тоглолт ийнхүү эхлэж байна. ЦСКА Москва баг цувралын эхний 2 тоглолтыг талбайдаа хийх бөгөөд маргааш цувралын хоёр дахь тоглолт явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж