Торонто, Филадельфиа, Денвер багууд эхний тоглолтдоо хожигдов

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Торонто, Филадельфиа, Денвер багууд эхний тоглолтдоо хожигдов

Торонто, Филадельфиа, Денвер багууд эхний тоглолтдоо хожигдов

НБА-ийн 2018-2019 оны улирлын плэй-оффын тоглолтууд эхэллээ. Өнөөдөр НБА-ийн талбайд дөрвөн тоглолт явагдсан бөгөөд өнгөрсөн жилийн аварга “Голден Стэйт Уорриорс” баг 121-104 харьцаатай “Лос-Анжелес Клипперс” багийг хожлоо. Тус тоглолтод С.Карри гялалзаж 38 оноо, 15 самбар авч багаа тэргүүлсэн бол мөн 7 оновчтой дамжуулалт өгчээ.

Бусад тоглолтуудын хувьд маш сонирхолтой явагдаж, зочин багаар тоглосон багууд эхний хожлыг авчээ. НБА-ийн шилдэг дасгалжуулагч Г.Поповичийн шавь нар Колорадо мужийн Денвер хотноо зочлон талбайн эзэн “Денвер Наггетс” багийг 101-96 харьцаатай хожсон байна. Тоглолтын эхнээс л зочин “Сан-Антонио Спөрс” баг санаачлагыг аван тоглосон бөгөөд талбайд гарсан бүх тоглогч маш сайн тоглолт үзүүлсэн.

Д.ДеРозен 18 оноо, 12 самбар авсан бол Д.Уайт 16 оноо, Л.Алдриж, Б.Форбес нар тус бүртээ 15 оноо, сэлгээнээс Р.Гэй 14 оноо авсан. Харин талбайн эздээс М.Бислигээс бусад талбайд гарсан сэлгээний тоглогчид хангалтгүй байсан нь хожигдлын шалтгаан байсан болов уу. “Денвер Наггетс” багийн гарааны тоглогчид бүгд сайн тоглож, 10-аас дээш оноо авсан ч сэлгээний тоглогчид нь тийм ч сайн байсангүй.

Мөн энэ өдөр “Орландо Мэжик” баг К.Леонард, К.Лаури тэргүүтэй “Торонто Рэпторс” багийг талбайд нь 104-101 харьцаатай хожиж, сюрприз бариад авлаа. Зочин баг “Орландо Мэжик” багаас 7 тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд гараанд гарсан тоглогчид бүгд дээрх үзүүлэлтийг үзүүлсэн. Ялангуяа Дей.Жи. Аугустин 25 оноо авсан.

Тэдний өрсөлдөгчдөөс К.Лаури маш хангалтгүй байсан. “Брүүклин Нэтс” багийн Д.Рассель энэ өдөр багаа хожилд хөтөллөө. Д.Рассель тэргүүтэй “Брүүклин Нэтс” баг “Филадельфиа76” багийн талбайд хийсэн эхний тоглолтдоо 111-102 харьцаатай ялалт байгуулжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж