Непалын Лукла хотын ойролцоох нисэх онгоцны буудлын хөөрөх зурваст ням гаригийн өглөө “Let410” онгоц хоёр нисдэг тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас онгоцны хоёрдугаар нисгэгч, хоёр цагдаагийн ажилтан, нийт гурван хүний амь хохирсон байна. Мөн 10 орчим хүн гэмтэж бэртэн, зарим нь Катмандугийн эмнэлэгт хүргэгджээ.
Чех улсад үйлдвэрлэсэн “Let410” онгоц Лукла-Рамечхап чиглэлд нислэг үйлдэхээр хөөрөх явцдаа ийнхүү осолдсон байна. Одоогийн байдлаар онгоцонд хэчнээн зорчигч байсан нь тодорхойгүй байгаа аж.
Катмандугийн нисэх онгоцны буудал 22.00-08.00 цаг хүртэл засвартай учраас Рамечхап Лукла чиглэлийн ихэнх нислэг цуцлагдаад байжээ. “Let410” онгоц ням гаригийн өглөөний 09.10 цагт хөөрөх үедээ дөнгөж газардаад байсан “Manang Air Airbus H125” нисдэг тэргийг мөргөсөн байна. Нөгөө нисдэг тэрэг нь “Shree Air" байсан бөгөөд бага зэрэг эвдэрчээ.
"Goma Air" компанийн "Let410" онгоц мөн 2017 онд хөөрч, буух зурвасаас холгүйхэн осолдож, хоёр нисгэгч нь хоёулаа амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан аж.
Эх сурвалж: The Nepali Times
Холбоотой мэдээ