Мотоциклиос үүдэлтэй зам тээврийн осол өсчээ | News.MN

Мотоциклиос үүдэлтэй зам тээврийн осол өсчээ

Мотоциклиос үүдэлтэй зам тээврийн осол өсчээ

Мотоциклиос үүдэлтэй зам тээврийн осол өсчээ

Мотоциклиос үүдэлтэй зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Осол ихэвчлэн хөдөө орон нутагт гардаг. Шалтгаан нь хамгаалах малгай өмсөөгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаас болдог байна. Түүнчлэн баримт бичгийн зөрчил маш их гардаг аж.

Энэ бүх зөрчлийг арилгах, авто ослыг бууруулах зорилгоор “Мотоцикль” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатар аймагт эхлүүлжээ. Аяны хүрээнд 13 сумын мотоцикль эзэмшигчдийг бүртгэхээс гадна зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт мэдээлэл өгч, хамгаалах малгай бусад хэрэгслийг зөв ашиглахад сургах юм байна. Тус аймагт он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж, нэг иргэн амь насаа алджээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт аж.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн санаачилгаар эхлүүлсэн “Мотоцикль” аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн хяналт шалгалтыг сайжруулснаар гэмт хэрэг буурна гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж