Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа | News.MN

Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа

Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа

Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гоодойн зусланд гал гарч, 10 гаруй айлын байшин зэрэг шатаж байна. Галын тухай дуудлага мэдээлэл 14.20 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах аврах ангийн алба хаагчид хэд хэдэн машинтайгаар галыг унтраахаар ажиллаж байгаа талаар тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Гал гарсан шалтгааныг гагнуурын аппаратаас болсон байж магадгүй гэж таамаглаж буй боловч зарим эх сурвалж хуурайшилт ихтэйн улмаас шар өвс шатсан гэсэн тайлбар хэлж байна.

Гоодойн зусланд гарсан галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байгаа хэдий ч гал ой руу орох өндөр магадлалтай байна. Тус зуслан ойн бүстэй маш ойрхон байрладаг.

Галын голомтод Нийслэлийн Онцгой байдлын албаны дөрвөн ангийн 100 гаруй албан хаагч, 28 машин техник хэрэгсэлтэй ажиллаж, Гоодойн зусланд гарсан галыг унтрааж, цурманд оруулаад байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус зуслангийн оршин суугч төмөр хашаагаа гагнаж байхдаа оч алдсаны улмаас нийт 16 айл (түүний дотор хоёр гэр багтаж буй) ийнхүү бүрэн шатжээ. Онцгой байдлын албан хаагч нар шуурхай ажилласны дүнд галыг ой мод руу оруулалгүй унтраасан байна. Цагдаагийнхан галын газарт ажиллан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй юм.

Галын улмаас хохирсон иргэд Гоодойн зусланд цуглаад байгаа ч цагдаагийнхан хамгаалалтад гарсан тул "галын голомт" руу нэвтрүүлэхгүй байна.

Манай сурвалжлах баг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахад галыг цурамд оруулсан байв. Золоор хүний амь нас эрсдээгүй ч олон хүн эд хөрөнгөөрөө хохирчээ. Одоогоор гал алдсан гэх гэм буруутай этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна.

Зарим эх сурвалжийн хэлснээр, нэг залуу хижээл насны эрэгтэйтэй хамт гагнуур хийж байсан аж. Гал гарсан Гоодойн аманд 40 гаруй хүн цуглаж, цагдаа нар хамгаалалтад гарсан байв. Тэдний дунд байшин нь үнс нурам болж, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй байсан юм. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг мэдээлэх боломжгүй ба эцсийн дүгнэлтээр тогтооно гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.

-ДАХИН ГАЛ ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-

НОБГ-ын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн  

-Гал унтраах аврах ангийн алба хаагчид галын дуудлага авсан даруйд газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж, хурдан шуурхай арга хэмжээ авлаа. Хугацаа алдсан зүйл байхгүй. Хуурай мухрын аманд байгуулсан шинэ гал унтраах ангийнхан гал гарсан голомтод хамгийн түрүүнд ирсэн.

Салхины хурд ихтэй, гал богино хугацаанд тэлэх аюултай байсан тул зайлшгүй нэмэлт хүч татаж авсан. Бид нэгэнт галын тархалтыг барьж авсан учраас зарим анги салбарыг буулгаж, дараагийнх нь бэлэн байдалд байх ёстой. Одоогоор энд задаргаагаа хийж байна. Галыг цурамд оруулсан ч амыг хариуцсан байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллахгүй бол гэнэт салхи гарч, дахин гал алдах эрсдэл өндөр.

Нийслэлийн ногоон бүсэд гурав дахиа гал түймэр гарлаа. Бидний харж буйгаар ойролцоогоор гурван га талбай түймэрт шатлаа. Өдөр тутамд галын тухай зөрчлийн дуудлага их байна. Өнгөрсөн өвөл цас бага орсон учраас энэ жилийн хавар хуурайшилт өндөр зэрэгтэй байгаа учраас иргэдийн хариуцлагагүй байдлаас болж гал их алдаж байна. Хашаа болон зуслангийнхаа газарт өнжмөл өвс шатаах гэж байгаад өөрийн болон бусдын өмч хөрөнгийг хохироох тохиолдол цөөнгүй гарч байна шүү дээ. Мөн хүний оролцоогүй ч бас гал алдах эрсдэл өндөр байна.

-ЗОЛООР ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЭГҮЙ-

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар

-Галын тухай дуудлага гарсан даруйд НОБГ-ын Гал унтраах аврах ангийн алба хаагчид галыг цурамд оруулан ажиллаж байгааг та бүхэн харж байгаа байх. Өдөр бүр иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээж, хэлж, анхааруулсаар байтал шар өвсөө шатаах, гагнуурын ажиллагаа хийх зэрэг санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал алдаж байна. Нийт 16 айлын байшин шатаж, хувь хүний эд хөрөнгийг хохироосноос гадна байгаль экологид учруулсан хохирол их. Золоор хүний амь нас эрсдээгүй.

Онцгой байдлын алба хаагчид галыг унтрааж, аюулыг барьж чадсан. Мэргэжлийн байгууллага үүргээ гүйцэтгэж байгаа нь сайн хэрэг. Гэвч маш харамсалтай байна. Гагнуур хийх гэж оч алдсанаас болоод л ийм олон айлын эд хөрөнгө хохирлоо. Энэ бол эцсийн дүгнэлт биш.

Цагдаагийн байгууллагаас гэм буруутай этгээдийг тогтооно. Гал маш богино хугацаанд, том зай талбайг эзэлж түймэр дэгдсэнийг та бүхэн харж байна. Хэрэв Онцгой байдлын газрын алба хаагчид хугацаа жаахан л алдсан бол түймэр ой руу дамжих эрсдэл өндөр байсан. Ерөнхийдөө галыг бүрэн цурамд оруулсан.

Бид бүхэн цагаан сараас хойш галын аюулгүй байдлын тухай ярьж, иргэдэд сануулсаар ирсэн шүү дээ. Хөдөө орон нутагт байдал хүнд байна. Хүний оролцоогүй хүртэл гал гарч байна. Тиймээс иргэн та бүхэн анхаарал болгоомжтой байж, ийм харамсалтай үйл явдал болохоор зүйлийг бүү хийгээч гэж хэлье.

-МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

Хохирогч С.Наран (нэрийг нууцлав.сурв)

-Манай байшин шатсан. Цагдаа нар хамгаалалтад гарсан байгаа учраас дотогш нэвтрэх боломжгүй байна. Хэчнээн төгрөгийн хохирол учирсныг ч харж мэдэх боломж алга. Холоос харахад шатчихсан. Байшингийн суурь л үлдсэн гэж сонслоо. Фэйсбүүкээр хараад энд ирлээ. Үүнээс өмнө огт мэдээгүй. Хохирлоо хэрхэн барагдуулах юм, бүү мэд. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд галын тухай сэрэмжлүүлсээр байтал хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс болж надаас гадна олон айл эд хөрөнгөөрөө хохирлоо. Маш гомдолтой байна.

-ХЭРГИЙН ГАЗАРТ ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн цагдаагийн ахмад Г.Энхбат

-Цагдаагийн байгууллагаас одоогоор хэргийн газарт үзлэг хийж эхлээгүй байна. Энд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Гагнуурын оч алдсанаас болж гал алдсан үгүйг шалгалтаар эцсийн байдлаар тогтооно.

-ТАСАРЧ УНАСАН ЦАХИЛГААНЫ УТАС САЛХИНД ОЧ ҮҮСГЭЖ ГАЛ ГАРДАГ-

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ж.Батдорж

-Бид иргэд олон нийтэд цаг үргэлж сэрэмжлүүлэг хүргэсээр байтал өнөөдөр олон айлын байшин зэрэг шатсан харамсалтай хэрэг гарлаа. Хавар хуурайшилтын зэрэг өндөр байгааг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Хур тунадас бага орсон болохоор галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хорооноос маш олон ажил үргэлж зохион байгуулдаг. Дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран зуслангийн чиглэлд хяналт шалгалт тавин ажиллаж, иргэдээр гарын үсэг зурууллаа. Гэтэл энд газар эзэмшдэг түр оршин суугчдын хайхрамжгүй үйлдлээс болж 16 айлын байшин үнс нурам болсон нь маш их харамсалтай байна. Бусдын эд хөрөнгийг сүйтгэчихлээ.

Азаар хүний амь нас эрсэдсэнгүй. Иргэдийн оршин суугаа газрыг орц гарцтай, тоотой болгоё. Шаардлагатай бол цахилгааныг нь тасалъя. Үүнд уурлах зүйл огт байхгүй. Таны болон бусдын эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж л ийм үйлдэл хийж байна. Бороо салхинд норж, өгөршсөн цахилгааны утас гал алдах аюултай. Тасарч унасан цахилгааны утас салхинд оч үүсгэж гал гардаг. Ер нь иргэд газар худалдан аваад л том блок хашаа бариад, цоожлоод явчихдаг. Ихэнх нь эзэнгүй. Тиймээс энэ бүгдийг эзэнтэй болгох хэрэгтэй.

-ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ МЭДЭХЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН-

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан

-Галын тухай мэдээлэл гарсан даруйд л газар дээр ирж ажиллаж байна. Асар хүнд нөхцөл байдал харагдаж байна. Хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж 16 айлын байшин түймэрт өртлөө. Хаврын хуурайшилттай байгаа энэ үед иргэд хариуцлагатай, хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй.

Галыг унтраасан ч бүрэн цурамд оруулахаар УСУГ болон мэргэжлийн анги байгууллагууд бүрэн дайчлагдан бэлэн байдалд ажиллалаа. Техник, хүчээ бүрэн дайчилсан ч хаврын хуурайшилттай энэ үед их хэмжээний ой хээрийн түймэрт техник, хүн хүч хүрэлцэхгүй байх аюул үүсч байна.

Онцгой байдлын ажилчид шуурхай тактиктайгаар мод руу гал алдахаас сэргийллээ. Маш олон хүний эд хөрөнгө хохирлоо. Цаашилбал, хүний амь эрсдэж мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Галыг бүрэн цурамд оруулахгүй бол дахин гал алдах нөхцөл байдалтай байна. Тиймээс галыг бүрэн унтрааж, шатаж байгаа байшинд бүрэн задаргаа хийнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Гоодойн байшингууд шатаж байна. Яаралтай ирнэ үү айлууд нь.

Posted by Byambaa Dock on Saturday, April 13, 2019

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

g 2019-04-14 66.181.161.124

Зайсан руу байга бартаат замын кросстой нөхдүүд гардаг боллоо, яндангаас нь цог алдаад гал тавихвий!

Avatar

Зочин 2019-04-14 202.21.108.137

Хууль номгүй орох гарах гарц хаагаад хашаа хатгачихдаг. Зуслангийн байшиндаа очихын тулд нисдэг тэргээр буухаас аргагүй болтол хаалт хашаа хийчихдэг шүү хүмүүс. Орц гарц тодорхой зохион байгуулалттай дэг журамтай хашаа хороогоо барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-04-14 202.70.34.70

ҮХЭР МОНГОЛЧУУД АА ГЭЖ. ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН БАЙНА УУ? ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ ҮЕД ГАЛ ЦОГ БҮҮ ГАРГААРАЙ ГЭЖ ӨЧНӨӨН УДАА САНУУЛААД БАЙГАА БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-04-14 182.160.32.58

гагнуурчинг бууд

Avatar

зочин 2019-04-14 192.82.65.120

Зуслангийн орчинд малтай болгоё, түймэрийг унтрааж чадахгүйгээс хойш

Avatar

Зочин 2019-04-14 59.153.112.122

Daatguulj surah heregtei.

Avatar

зочин 2019-04-14 182.160.35.213

ЮМАНД ХОЙРГО ХАНДДАГ ОРКУУД ХОХЬ НЬ ЭЭ, ТА НАР ХАРИУЦЛАГА ГЭДГИЙГ ХЭЗЭЭ ОЙЛГОХ УЛС ВЭ, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРЧ БАЙЖ Л МЭДРЭХ ОРКУУД Л ДАА, "БИ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ" ГЭДЭГ ХАНДЛАГА ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭДЭГ ЮМ ДАА

Avatar

Зочин 2019-04-14 66.181.177.15

Гүй тэгээд энэ галын машин нь ус цацдаггүй юм уу?Шатаж дууссаны дараа нь галыг нь цурманд оруулсан нтр гээд лаг лаг юм яриад бхын

Avatar

зочин 2019-04-14 182.160.35.213

УСТАЙ Л ОЧИЖ БАЙГАА ШДЭЭ, ГЭХДЭЭ ТЭР УС НЬ ХҮРЭЛЦЭХ ЮМ УУ, ОЙР ХАВЬД НЬ УС БАЙДАГ ЮМ УУ, ЭСВЭЛ ЧИ ТҮЙ ГЭЖ НУЛИМААД УНТРААХ ЮМ УУ, ЦУРМАНД ОРУУЛСАН НЬ ТОМ АЖИЛ ШҮҮ, ӨӨРӨӨ ЭХЛЭЭД ГАЛ УНТРААХ ЯМАР БАЙДГИЙГ БИЕЭРЭЭ ҮЗЧИХ

Avatar

Зочин 2019-04-14 66.181.161.46

Ёстой доо худлаа олон долоон юм хуцсан пиздаагууд аль нэг мэдээний доор баасны ногоон батгана шиг л бузарлаад байх юм даа гал командынхан зүгээр харж зогсоод шатаагаад дуусгав гэж дээ

Avatar

Зочин 2019-04-14 124.41.67.231

ta hoyr hoylaal zow yrij bna

Avatar

Зочин 2019-04-14 139.5.219.227

Өнгөрсөн борооны араас цув гэж

Avatar

Зочин 2019-04-14 103.229.122.122

Зуслан ч бас зардалтай одоо тун төвөгтөй стрэссиин ажил юм шиг ? Соц ниигэмиин зуслан аятайхан байсан юм биш үү?

Avatar

Зочин 2019-04-14 103.26.193.12

Darga nar jiip unaj bhaar galiihandaa oligtoihon mashin tehnik avch ugmuur bn. Zuslangiin chigleluuded gal komand olon bolgoh heregtei bn. Olon baishin shataad bhad hedhen mashin hargdahiin galiihan tehnik muutai bn gej harlaa.

Avatar

зочин 2019-04-14 103.26.195.16

Байшин шатсан хүмүүст харамсал илэрхийлье. Монголчууд галын дѳл ѳѳдѳѳ гэдэг дэ. Хэдэн жилийн ѳмнѳ манай хамаатны байшин шатаад бид яаж ч чадаагүй. Гэхдээ үнэхээр галын дѳл ѳѳдѳѳ ч юм уу, тэднийх биднээсээ хамгийн сайн ажил амьдралтай яваа.

Avatar

Зочин 2019-04-14 103.26.193.48

Онцгой гэж сүржигнэсэн газар цаг дээрээ таг юм шив дээ

Avatar

Зочин 2019-04-14 66.181.177.213

Онцгой гэдэг газар нь гал унтраах анги бишээ хөөе үүрэг үйл ажиллагааг нь сайтар уншиж танилц ахын дүү ингэж балайрж явахаар урдах ажлаа хий.

Avatar

ИРГЭН 2019-04-14 202.179.27.178

МАЛ БЭЛЧДЭГГҮЙ БОЛ ӨВС ӨНДӨР БАЙГАА БАС ТҮЙМЭРТ НӨЛӨӨЛНӨ ШҮҮ

Avatar

Зочин 2019-04-14 64.119.24.103

Амарсайран яах гэж Засаг дарга болох гэж улайраад байсны учиг тайлагдав. Одоо цагт хүн чанар гэдэг нүүрэн дээр ил байдаг болсон цаг Амарсайхан шиг хүйтэн царайт хотыг удирдах болсон нь эмэгнэлтэй

Avatar

ЖДҮЧ МАНДТУГАЙ 2019-04-14 59.153.113.84

ЖДҮ БОЛ ЗЭЭЛ ШҮҮ. ЖДҮГ ГИШҮҮД, САЙДУУДЫГ МУУЛСАН ХЭН Ч БАЙСАН МАНАНГИЙНХАН, ЭБИГИЙН ТАЛ, МИГИЙН ХАМААТАН.
ЖДҮ ГЭЭС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДЭЭ ДАХИН СОНГОЦГООЁОО ..АРДЫН НАМ, АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ.

Avatar

Зочин 2019-04-14 202.131.245.243

Нэг л гал авалцсан бол байшин их хурдан шатдаг юм аа. Гал команд ер нь зун болохоос өмнө хавар эртхэн Жигжидэд байрламаар юм байна даа.

Avatar

Зочин 2019-04-14 202.126.89.205

Elenzgiin shuurhai ajillasan be 16 ail shuudee 1000 udur tejeej 1udur ashigllana gej gedeg

Avatar

Зочин 2019-04-14 202.21.108.71

Ой руу орохоос өмнө унтраасан бна. Чи очоод унтраачихгүй яасан юм

Avatar

Зочин 2019-04-14 139.5.217.48

Гал командынхан хаана яваа юм бэ? Харсаар байтал шатаадьдуусах нь.

Avatar

зочин 2019-04-14 182.160.35.213

ЧИ НИСЭЭД ОЧООЧ, ГАЛЫНХАН ЧАДАХ ЯДХААРАА Л ХУРДАН ОЧИЖ БАЙГАА ШДЭЭ, ХАРИУЦЛАГАГҮЙ, ХОЙРГО ОРКОО

Avatar

Зочин 2019-04-14 203.91.115.43

Эргүү оркууд, гал гарахаар муу эр дайнд хөөрнө гэгч л юм болох юм, их ч бай бага ч хүний хөрөнгө шатах хайран л биз дээ. Юу бичээд байгаа хүн сэгнүүд вэ.

Avatar

Зочин 2019-04-14 103.212.117.148

ДОЛИР ЗУРАГЧИН МӨН ХОЛОЙЖ БАЙНА ДОО

Avatar

Хаха 2019-04-14 203.91.115.40

Капитал банк дампуурч 2000 айл балраад бн . Монгол хүн хөөрхий үнэхээр үхэршдээ. 16 2000 аль нь их вэ аль нь илүү зовж бн

Avatar

zochin 2019-04-14 64.119.20.62

shataj duussany khoino ochij kharagdaw uu? ontsgoygiinkhon

Avatar

zochin 2019-04-14 64.119.20.62

shataj duussany khoino ochij kharagdaw uu? ontsgoygiinkhon

Avatar

Зочин 2019-04-14 202.9.43.137

Харамсалтай юм. хэн ч хохирч мэдэх нөхцлийг бид өөрсдөө хийж бн.

Avatar

иргэн 2019-04-14 202.179.27.211

Хэн нэг Хэнэггүй Дуракаас л болж гарч байгаа Түймэр шүү дээ

Avatar

zochin 2019-04-14 202.179.27.151

yasan chechuu um be???, us chachaj baigaa gal komandiin maschin er charagdsangui, ted yajj ajillaa chiideg um bol???, Olon ulsiin standartiin tovschind churgej , oligtoichon chorongo oruulalt chiigeechee ene tor zasag, echest n jiriin irgediin omch chorongo chatlaa chuudee.

Avatar

Зочин 2019-04-14 103.212.116.45

ch ch ch chi chaasan cheneg churak ve hahaha

Avatar

Зочин 2019-04-14 202.179.27.151

yaana yasan chechuu um be???, us chachaj baigaa maschin er charagdsangui, yaaj ajilaa chiideg um bol. Uls ene salbaraa olon ulsiin standartiin tovschind churgej masch ich chorongo oruulalt chiigechee. Jiriin ard irgediin baschin chataad duuslaa. Azaar chunii ersdel garsangui

Avatar

Зочин 2019-04-14 202.126.89.202

Heden ailiiin ed hurungiig hamgaalaw g gedgees onzgoi bdliig dugneh bh 1baishin shataj Bhad duu’s an gesen yum bishuu muu bn

Avatar

зочин 2019-04-14 182.160.35.213

ОЙ ХЭЭРИЙН ТҮМЭР ГАРЧ, ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЭГҮЙ БОЛ БОЛОО ШДЭЭ, АМИН ХУВИА БОДОГЧИД БУСДЫГ ШҮҮМЖЛЭХДЭЭ САЙН ШДЭЭ, ӨӨРСДӨӨ ОЧИН УНТРААЖ БАЙ

Avatar

Зочин 2019-04-14 66.181.161.117

Гал командын ганц л машин харагдах юм! Өөр машин байхгүй юм уу???

Avatar

Зочин 2019-04-14 182.160.35.213

28 ГАЛЫН МАШИН ОЧСОН ГЭЖ БАЙНА, ӨӨР ЯАХ ГЭСЭН ЮМ, ЧАДДАГ ЮМ БОЛ ӨӨРӨӨ НИСЭЭД ОЧИХГҮЙ ЮУ

Avatar

Зочин 2019-04-14 66.181.161.101

Монголчууд минь модон дотор байшин барьж байхаар байшингаа тойруулаад мод тарьцгаая.

Avatar

бат 2019-04-14 43.242.243.68

гал алдсан дурак новшийг даруй олж тогтоож нохон толборийг шуурхай гаргуулж нийгэмд жигшуулэх хэрэгтэй, China дэг журмыг олон нийтэд мэдээлдэг нь зов юм шиг санагдсан.

Avatar

Зочин 2019-04-14 112.72.11.124

нэг дурак нь хашааны өвсөө шатаасан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж