Цайр өндөр хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Цайр өндөр хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Цайр өндөр хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Уураг ихтэй хоол хүнс нь цайрын агууламж хамгийн өндөр байдаг. Цайрын агууламж ихтэй 12 хүнсний бүтээгдэхүүнийг доор харуулав. Гэхдээ цайрын шингээлтийн түвшин нь тэжээл агуулаагүй хоол хүнсэнд хамгийн сайн байдаг. Тухайлбал, хонины мах, үхрийн мах, вандуй (вандуй шош), сashews (Кешьв), хулууны үр, тараг (эсвэл кефир), тахианы мах, цацагт хяруулын мах, өндөг, мөөг, салмон, какао нунтаг багтдаг байна.

Судалгаагаар хүмүүс цайрыг хоол хүнсээрээ авах нь хангалтгүй байдгийг тогтоожээ.

Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент бөгөөд хүний бие махбодын 100 гаруй ферментийн нөлөөг сайжруулдаг байна. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт зэрэг олон үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Европын “Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар, цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. Т эс нь дархлааны урвалыг зохицуулах болон хяналт тавих, хавдрын болон халдварын эсийг дарангуйлах чухал үүрэгтэй аж.

Цайрын дутал нь дархлааны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Америкийн эмчилгээний хоол судлалын сэтгүүлд дурдсанаар, цайрын дуталтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетүүдэд маш мэдрэг байдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж