Төрийн мөнгө хувьдаа завшсан даргыг ажлаас нь чөлөөлжээ | News.MN

Төрийн мөнгө хувьдаа завшсан даргыг ажлаас нь чөлөөлжээ

Төрийн мөнгө хувьдаа завшсан даргыг ажлаас нь чөлөөлжээ

Төрийн мөнгө хувьдаа завшсан даргыг ажлаас нь чөлөөлжээ

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг шалгажээ.

Тэрбээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.

Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгүүлжээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрчээ.

Түүнчлэн Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.

Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг  үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-14 202.179.26.66

Нэг муу жижиг жарайхай барьчихаад сүр бадруулад байх юм даа. Том тулнуудыг нь хэзээ барих вэ…

Avatar

Зочин 2019-04-14 119.104.47.23

Тэгээд зүгээр чөлөөлөөд л болоо юмуу п***а наадахаа тэгээд шалгаад хохиролыг нь барагдуулаач

Avatar

Zochin 2019-04-14 24.46.102.95

Yagaad abilgal avagchdiig huuliar shiitgehgui,zovhon ajlaas ni halaad orhij b.a.Ylaa edkeh ystoi

Avatar

Зочин 2019-04-14 202.131.230.50

Yun huduuni neg baagiig barij surjignej bhaar ene Kapital bankiig dampuuruulsan Undarmaagaa barij horiochee

Avatar

зочин 2019-04-14 66.181.186.106

Сэлэнгийн ХХАА-н дарга гэж бас нэлээд иддэг нөхөр байна. АЙМГИЙН өвс, тэжээл нөөц бүрдүүлэх нэрээр таньдаг хүний нэрээр үнэтэй өвс жил шахдаг. Аав нь цөм сүргийн дарга хийдэг. ашиг сонирхолын зөрчилтэй. АЖИЛД хүн авахдаа дандаа танил хардаг. сул гарсан ажлын байр заралддаггүй. ХЯТАДАД мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтанд бичээч хүүхэнээ явуулсан гээд их холион бантан хутгадаг нөхөр бии. хэдэн жилийн өмнө уусан идсэн гээд шүүхээр нэлээд явж аргалж гарсан. идэх нэлээд дуртай нөхөр. дарга

Avatar

Зочин 2019-04-14 66.181.187.39

АТГ -нхан Жижиг жараахаагаар биш акуулуудыг илрүүлээчээ. Ялангуяа Төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, барилгын хөгжлийн төм, Шүүх эмнэлгийн тэрбум тэрбумаар идсэн асуудлын хаагуур нь яваад байна даа. Та нарын нүд сохорч, чих дүлийрээгүй юм бол энэ илт асуудлын хаагуур нь яваад байна даа. Энэ но- той асуудлыг олж илрүүлээгүй байтал чинь дараачийн байгууллагад дахиад энэ асуудал давтагдахад бэлэн болоод байна. Энэ тоглож байгаа мөнгө бол ард түмний татварын мөнгө шүү дээ.

Avatar

иргэн 2019-04-14 202.179.27.211

хулгайч луйварчидад бол Сайхан л цаг үе байна дөө Төрийн мөнгө идэж завшчихаад Ажлаасаа чөлөөлөгдөөд Шийтгүүлсэн нэр зүүгээд Тарвалзаад хэвтэж байх ч эдэнд Жаргал дөө Хууль Шүүхийхэн ч Хулгайч Луйварчид даа Толгойгий нь илж Ээлтэй хандахын нь яана Ардчилсан нийгэм гэж юм үзээгүй Манууст бол Сонин л Нийгэм байдаг юм байна

Avatar

зочин 2019-04-14 202.70.34.130

байна дөө гэж ярианы хэллэгээр бичих юм. – байна даа гэж бичнэ.

Avatar

иргэн 2019-04-14 202.179.25.150

Чам мэтийн юмнууд Заах болоогүй Өөрийнхөө амьдралыг олигтойхон аваад явчихаж чадахгүй байж бас хүн Шүүмжлэх санаатай аан н**ш чинь Хэн яаж бичих нь ер нь Чам мууд ямар хамаа байнаа

Avatar

Зочин 2019-04-14 141.168.166.42

Төмөр зам барих нэрээр турийн мөнгийг хулгайлсан хүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлвэл таарна. ЮДахиад баахан мөнгө хулгайлах В төлөвлөгөөгөө боловсруулж байгаа гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж