Дэлхийн хамгийн том нисэх онгоц туршилтын нислэг үйлдэв

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том нисэх онгоц туршилтын нислэг үйлдэв

Дэлхийн хамгийн том нисэх онгоц туршилтын нислэг үйлдэв

"Stratolaunch Systems" компанийн бүтээсэн, дэлхийн хамгийн том хөлөг онгоц өнгөрсөн бямба гаригт Калифорнийн Мохавын цөлд туршилтын нислэг үйлдсэн байна.

Энэхүү компанийг “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, АНУ-ын тэрбумтан Пол Аллен 2011 онд байгуулжээ. Тэрбээр 2018 оны аравдугаар сард таалал төгссөн билээ.

“Roc” нэртэй, Америкийн хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц урттай, зургаан хөдөлгүүрт цагаан онгоц өглөөний 07.00 цагаас өмнө хөөрчээ. Номхон далайн цагаар (1400 GMT) хоёр цагийн турш маш өндөрт нислэг үйлдэн, улмаар Мохавын Агаар-сансрын боомтод амжилттай газардахад нь хэдэн зуун хүн баярлан угтсан байна.

"Анхны нислэг ямар гайхалтай байв аа" хэмээн "Stratolaunch System"-ийн Гүйцэтгэх захирал Жан Флойд хэлснийг тус компаний вэбсайтад байрлуулсан мэдэгдэлд дурджээ.

“Stratolaunch”-ийн мэдээлснээр, тус онгоц бямба гаригт 189 миль/цаг, 17 мянган фут өндөрт нислэг үйлдсэн байна.

“Stratolaunch Systems” компани нь “Stratolaunch” нисэх онгоцыг “Pegasus XL” зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх зориулалтаар бүтээсэн байна. Уг зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулдаг. Эхний ээлжинд  “Stratolaunch” нисэх онгоц нэг пуужин тээх бол цаашдаа их биеийн доод хэсэгтээ гурав хүртэл пуужин тээвэрлэх ажээ.

“Stratolaunch” нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метртэй хоёр их биеэс бүрддэг бөгөөд “Pratt&Whitney” компанийн зургаан хөдөлгүүр суурилуулжээ. “Pratt&Whitney” нь цэргийн болон иргэний зориулалттай нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Америкийн компани юм байна.

Эх сурвалж: Reuters, Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж