Иргэд эрүүл мэндийн даатгалаараа спорт клубуудад үйлчлүүлэх боломж ирэх наймдугаар сараас бүрдэх нь. Тодруулбал, Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд спорт клубууд сайн дураар магадлан итгэмжлэлд хамрагдах боломжтой. Гэхдээ Магадлан итгэмжлэлийн журмыг Эрүүл мэндийн сайд, БСУШС-ын сайд хамтран гаргаснаар зургадугаар сарын эхээр спорт клубуудыг магадлан итгэмжлэлд бүртгэх ажил долдугаар сар гэхэд цэгцрэх аж. Үүний дараа иргэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр магадлан итгэмжлэгдсэн спорт клубуудээр үйлчлүүлж болох юм байна.
Одоогоор дөрвөн спорт клуб магадлан итгэмжлэлд бүртгүүлсэн байгаа бөгөөд шаардлага хангах газар тун цөөхөн байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Спорт клубууд магадлан итгэмжлэлт бүртгүүлэхийн тулд хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулалтад орсон байх, нэг болон хэд хэдэн спортын төрлөөр иргэдийн дунд бие бялдаржуулах спортоор хичээллүүлэх, багш боловсон хүчин нь мэргэжлийн төвшинд бакалаврын зэрэгтэй байх, эрүүл ахуйн шаардлага хангасан газар үйл ажиллагаа явуулах, эмчтэй байх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй байх зэрэг шалгуурыг хангаж, магадлан итгэмжлэлд тэнцсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилгээ үзүүлэх юи.
Холбоотой мэдээ