Хаврын улиралд махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр нөөцийн мах худалдаанд гардаг. Гэвч махны үнэ дунджаар нэг кг нь 8700-10.500 төгрөгийн үнэтэй байна. Үнэ өссөн шалтгааныг худалдаачид нөөцийн махыг хангалттай бэлтгэж чадаагүй, нөгөө талаас экспортоор мах гаргах болсонтой холбон тайлбарлаж буй.
Мөн өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 45-60 төгрөгөөр нэмэгдсэн нь мах болон өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүний өсч магадгүй гэх таамаг иргэдийн дунд бий.
Цаашид махны үнийг хөөрөгдөхгүй байх талаар Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан анхаарч ажиллана гэж өчигдөр “Хүчит шонхор” захын үйл ажиллагаатай танилцах үеэрээ мэдэгдлээ.
Тэрбээр “Махны үнэ өртгийг элдэв олон шат дамжлага, түүнийг дагасан хиймэл хөөрөгдөлгүйгээр тогтоох чиглэлд хот анхаарч ажиллана. Хүнсний захын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын талаас анхаарах зүйл цөөнгүй ажиглагдаж байна.
Мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлт, худалдан борлуулалтыг чанар стандартын хэмжээнд хэрэгжүүлэх, гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд тавих мэргэжлийн байгууллагын хяналтыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах ёстой” гэлээ.
Холбоотой мэдээ