НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол өнөөдөр орон даяар болно. Нэвтрүүлгийг орон Боловсрол суваг телевиз шууд дамжуулах юм.
Иргэд 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж.
Энэ удаагийн сугалааны тохирлын супер шагнал 70 сая төгрөг аж. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Өмнөх сугалааны тохиролын супер шагналын сан 60 сая төгрөг байжээ.
Холбоотой мэдээ