БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан хоёр дахь уулзалт нь таагүй өндөрлөсөн ч хэрэв АНУ хандлагаа өөрчилж, хоёр талын эрх ашгийг тэнцүүлсэн санал тавибал гурав дахь удаагаа уулзахад татгалзахгүй хэмээн мэдэгдээд байсан билээ. Хэдий уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй ч хоёр орны удирдагчдын хоорондын хувийн харилцаа эерэг хэвээр байгааг онцолсон.
Ким Жон Уны уг мэдэгдэлд Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан хариу өгчээ. Тэрбээр “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун бид хоёрын хувьд Ханойд болсон уулзалтаар зөвшилцөж чадаагүй ч хувь хүмүүсин харилцаа сайхан хэвээр байгаа гэдэгтэй санал нийлж байна. Тийм учраас гурав дахь удаагийн уулзалтаар бид харилцан ойлголцолд хүрч, аль аль талын эрх ашгаа хүндэтгэсэн сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
Залуу удирдагч Кимийн удирдлага дор БНАСАУ илүү нээлттэй болж, эдийн засгийн хөгжил ч хурдацтай өсч байна. БНАСАУ цөмийн зэвсгээ устгаж, олон улсын тавьсан хориг арга хэмжээнүүдээс салж, дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болох өдрийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ