Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Е.Туктамышева тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Е.Туктамышева тэргүүлэв

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Е.Туктамышева тэргүүлэв

Уран гулгалтын цомын төлөөх багийн тэмцээн дөрвөн өдрийн турш Япон улсын Фукуока хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн эмэгтэй ганцаарчилсан болон спортын хосын тэмцээний медалийн эзэд тодорсон.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2015 оны ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын Е.Туктамышева түрүүлсэн бол мөнгөн медалийг АНУ-ын Б.Теннель, хүрэл медалийг Японы К.Сакамото хүртсэн байна. Богино үзүүлбэрт Е.Туктамышева 80.54 оноо авч дэд байранд бичигдээд байсан бол чөлөөт үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж 153.89 оноо авснаар нийлбэр дүнгээр 234.43 оноогоор энэ удаагийн тэмцээний аваргын алтан медалийг хүртжээ. Харин зохион байгуулагч орон Японы тамирчин Р.Кихира богино үзүүлбэрт дэлхийн рекордыг шинэчлээд байсан ч чөлөөт үзүүлбэртээ маш хангалтгүй байж медаль хүртэж чадсангүй.

Спортын хосын төрөлд алтан медалийн төлөөх гол өрсөлдөөн Франц болон Оросын хосуудын дунд явагдсан. Францын хос В.Жэймс/М.Сипрес нар чөлөөт үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж нийлбэр дүнгээр тэргүүлж чадсан бол Оросын Н.Забияко/А.Энберт нар мөнгөн медаль хүртэж, Италийн хос хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү цомын төлөөх багийн тэмцээнд АНУ-ын шигшээ баг нийлбэр дүнгээр тэргүүлж Япон, Оросын шигшээ багууд удаалж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж