Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана | News.MN

Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана

Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана

Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 26-наас 28-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалын эхний өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн сүүлийн өдөр тохиох бөгөөд Дональд Трамп уг өдөр Токио дахь сүмогийн ордонд зочилж, тэмцээнийг үзэж сонирхон, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Японы “Kyodo News” агентлаг энэ талаар дээд зиндааны тэргүүлэгч бөхчүүдийн сэтгэгдлийг сонирхсон байна.

Мэргэжлийн сүмогийн их аварга, дээд зиндаанд 42 удаа түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал “Энэ тухай сонсоход үнэхээр таатай байна. Ийм боломж тэр болгон олдоод байхгүй шүү дээ. Тиймээс бүх хүч чадлаа дайчлан хамгийн сайнаараа хичээн барилдана” хэмээн хариулсан бол дээд зиндааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй залуу озэки Такакэйшо “Сүмо бол Японы үндэсний спорт. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч сүмогийн ордонд морилвол сүмо бол зөвхөн спорт биш, мөн нарийн дэг жаягтай эрхэм зан үйл гэдгийг харуулахыг хүсч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Айлчлалын эхний өдрийн төлөвлөгөөний дагуу Дональд Трамп, Шинзо Абэ нар сүмогийн ордонд зочилж, тэмцээнийг үзэж сонирхоно. Тэмцээн дуусч, түрүү бөх тодроход АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 40 кг жинтэй Ерөнхий сайдын нэрэмжит цом, эсвэл өөр гол шагналуудын нэгийг  түрүү бөхөд гардуулах аж.

Тус айлчлалын зохион байгуулагчдын санааг хамгийн ихээр зовоож буй асуудал бол сүмогийн ордонд АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах асуудал аж. АНУ-ын талаас үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний аль нэгэнд Ерөнхийлөгч болон дагалдах хүмүүс нь суух энгийн үзэгчдийн суудаг олбогон суудлаас өөр тусгай суудал бэлдэхийг Японы талаас хүсчээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар, тэмцээнийг үзэхэд хамгийн тохиромжтой суудал буюу урд эгнээний суудалд суулгах нь аюулгүй байдлын талаас тийм ч таатай биш аж. Учир нь бөхчүүд дэвжээний гадна унах, үзэгчид суудлын олбогоо шидэх зэрэг эрсдэл их бий. Зохион байгуулагчдын зарим нь хүндэт зочны аюулгүй байдлын үүднээс сүмогийн ордны хоёрдугаар давхарт байрлах VIP суудалд суулгах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Мөн Дональд Трамп Японы шинэ Эзэн хаантай уулзах анхны гадаад улсын  удирдагч болох юм. Япон улсын одоогийн Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууж, түүний ууган хүү Нарухито тавдугаар сарын 1-ний өдөр хаан ширээнээ залрах билээ.

Эх сурвалж:  KYODONEWS, JAPANTIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Matilda 2019-04-14 156.0.212.8

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.\nБид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна\nЯдуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.\nхугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа,\nХэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,\nИпотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог.\nДэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.\nmatildalecoustre@gmail.com\nWhatsapp: +22 780 147 359

Avatar

Иргэн 2019-04-14 66.181.191.190

Их аваргадаа амжилт хүсье?! Их эзэн Хаан Чингисийн удам, Хүчирхэг Монгол улсын үр сад гэдгээ харуулаарөй?!

Avatar

ТӨМҮХЭЙ 2019-04-14 202.9.43.162

ШИРЭЭН ДЭЭР СУУДАГ ХААН БАЙХГҮЙ ШҮҮ СЭТГҮҮЛЧЭЭ!!! УТГА НАЙРУУЛГАА САЙН ХАРВАЛ ТҮҮХИЙ ХАРАГДЛАА

Avatar

Зочин 2019-04-14 64.119.16.144

Хаан ширээнд суух гэж ярьдагийн. Тэр нь чиний мунхаг ухаандоо ойсон шиг ширээн дээр гараад суучихдаг гэсэн үг биш.

Avatar

Товуу 2019-04-14 103.57.94.188

Хакухо дүү минь түрүү,үзүүрийн даваанд хүрч,түрүүг авах нь маш чухал ач холбогдолтой шүү.АНУ, БНАСАУ-ын Удирдагчдын 3 дахь уулзалтыг Монголд болгох нөхцөл бүрдэж мэдэх нь.Яагаад гэвэл Трамп Монгол хүний хүч оюуныг Японд үзлээ,ерөөс Чингисийн Монголд нь очиж монголчуудыг нь үзье гэх сэдэл төрж болох юм.Тиймээс хичээгээрэй дүү минь.Трамп Монголд ирэх нь тун ач холбогдолтой.

Avatar

Зочин 2019-04-14 202.55.188.38

Сайхан л хэрэг. Гэхдээ өөр зүйлд илүү хичээ. Жишээ нь үг хэлээ сайтар хяна. Хэддэх шийтгэлээ хүлээгээд байгаа билээ? Трамп ирлээ ч чи Монголын иргэн биш японы сумо бөхийн аварга гэдгээ харуулах ёстой. Түүнээс хэтрүүлж болохгүй.

Avatar

Бат 2019-04-14 66.181.178.249

Энэ сэтгэгдэлүүдийг уншлаа манай монголчууд мухар сүсэг хулгай их мэдэгчээсээ болоод солиорчихжээ

Avatar

Зочин 2019-04-14 202.126.89.99

Сумогийн энэ башёд түрүүлж дэлхийн их гүрний тэргүүнээс цом авбал түрүүлсэн бөх нь Монгол хүн гэдгийг дэлхий даяар сонсох болно. Иймээс Монгол хүний ур чадвар, авьяас билэг, ур ухааныг харуулах үүрэг ноогдлоо. Амжилт хүсье.

Avatar

ЧД иргэн 2019-04-14 202.179.26.66

Хакухо, чамд хүрд эргүүлэх боломж олдвол тэр шагнал гардуулах гээд байгаа хүнийхээ духийг нэг сайн нясалчихаарай. Ухаан орж юу магад…

Avatar

Хакуход 2019-04-14 124.158.113.11

Халх залуу минь эх орны чинь тусгаар байх эсэх нь одоо өөр дээр ччинь байна. Бид танай уугуули индиануудтай цус мах нэг гэдгээ хэлээрэй. Угаасаа генетикийн шинжилгээгээр тогтоочихсон

Avatar

Зочин 2019-04-14 103.26.194.167

Ih l bayarlaj baih shig baina hoorhii.

Avatar

Зочин 2019-04-14 173.66.16.120

Zochin guai Tramp guai 2 udur bolson uulzdag baih nee?

Avatar

Зочин 2019-04-14 27.147.204.179

Ene psycho toi uulzahiig hovor oldoh bolomj genee,

Avatar

Зочин 2019-04-14 202.179.24.56

harin tiin chamtai uulzah l harin hovor bolomj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж