Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана

Хакүхо М.Даваажаргал: Ховор боломж учир хичээж барилдана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 26-наас 28-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалын эхний өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн сүүлийн өдөр тохиох бөгөөд Дональд Трамп уг өдөр Токио дахь сүмогийн ордонд зочилж, тэмцээнийг үзэж сонирхон, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Японы “Kyodo News” агентлаг энэ талаар дээд зиндааны тэргүүлэгч бөхчүүдийн сэтгэгдлийг сонирхсон байна.

Мэргэжлийн сүмогийн их аварга, дээд зиндаанд 42 удаа түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал “Энэ тухай сонсоход үнэхээр таатай байна. Ийм боломж тэр болгон олдоод байхгүй шүү дээ. Тиймээс бүх хүч чадлаа дайчлан хамгийн сайнаараа хичээн барилдана” хэмээн хариулсан бол дээд зиндааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй залуу озэки Такакэйшо “Сүмо бол Японы үндэсний спорт. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч сүмогийн ордонд морилвол сүмо бол зөвхөн спорт биш, мөн нарийн дэг жаягтай эрхэм зан үйл гэдгийг харуулахыг хүсч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Айлчлалын эхний өдрийн төлөвлөгөөний дагуу Дональд Трамп, Шинзо Абэ нар сүмогийн ордонд зочилж, тэмцээнийг үзэж сонирхоно. Тэмцээн дуусч, түрүү бөх тодроход АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 40 кг жинтэй Ерөнхий сайдын нэрэмжит цом, эсвэл өөр гол шагналуудын нэгийг  түрүү бөхөд гардуулах аж.

Тус айлчлалын зохион байгуулагчдын санааг хамгийн ихээр зовоож буй асуудал бол сүмогийн ордонд АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах асуудал аж. АНУ-ын талаас үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний аль нэгэнд Ерөнхийлөгч болон дагалдах хүмүүс нь суух энгийн үзэгчдийн суудаг олбогон суудлаас өөр тусгай суудал бэлдэхийг Японы талаас хүсчээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар, тэмцээнийг үзэхэд хамгийн тохиромжтой суудал буюу урд эгнээний суудалд суулгах нь аюулгүй байдлын талаас тийм ч таатай биш аж. Учир нь бөхчүүд дэвжээний гадна унах, үзэгчид суудлын олбогоо шидэх зэрэг эрсдэл их бий. Зохион байгуулагчдын зарим нь хүндэт зочны аюулгүй байдлын үүднээс сүмогийн ордны хоёрдугаар давхарт байрлах VIP суудалд суулгах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Мөн Дональд Трамп Японы шинэ Эзэн хаантай уулзах анхны гадаад улсын  удирдагч болох юм. Япон улсын одоогийн Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууж, түүний ууган хүү Нарухито тавдугаар сарын 1-ний өдөр хаан ширээнээ залрах билээ.

Эх сурвалж:  KYODONEWS, JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж