Хар нүхийг “Powehi” хэмээх хавай нэрээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Хар нүхийг “Powehi” хэмээх хавай нэрээр нэрлэв

Хар нүхийг “Powehi” хэмээх хавай нэрээр нэрлэв

Сансар огторгуй бол тэр чигээрээ нууц нь үл тайлагдах агуу ертөнц билээ. Хүн төрөлхтөн бидний төсөөлөлд ч багтамгүй асар том зүйлийн өчүүхэн хэсгийг нь л судалж мэдсэн байдаг. Тэдний нэг бол өнгөрсөн долоо хоногт анх удаа зургийг нь буулгаж чадсан “хар нүх” юм. Энэ нь гэрэл болон аливаа соронзон долгион нэвтэлж гарч чадахааргүй маш хүчтэй таталцлын орон бөгөөд 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт, дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог гэсэн эрдэмтдийн тооцоолол бий.

Энэхүү хачин жигтэй “хар нүх”-ийг “Powehi” хэмээн нэрлэжээ. “Powehi” гэдэг нь “дуусашгүй бүтээлийн харанхуй эх үүсвэрийн чимэглэл” гэсэн утгатай хавай үг юм байна. Энэхүү нэрийг Хавайн их сургуулийн эрдэмтэн Ларри Кимура өгсөн бөгөөд орчлон ертөнцийн үүслийн тухай өгүүлдэг эртний “Кимулипо” хэмээх зохиолд гардаг нэр ажээ. Эрдэмтэн Ларри Кимура "хар нүх"-ийг хавай нэрээр нэрлэснээр устаж үгүй болох аюул нүүрлээд буй Хавайн уугуул иргэдийн хэл соёлыг хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

"Хар нүх"-ний зургийг АНУ, Мексик, Чили, Испани болон Франц зэрэг улсын найман огторгуйн дуранг нэгтгэсэн “Event Horizon Telescope” төслийн хүрээнд авч чадсан билээ. Эдгээр дуран авиануудын хоёр нь Хавайд байдаг бөгөөд гайхамшигт нээлтийг хийхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн учир ийн “хар нүх”-ийг хавай нэрээр нэрлэсэн байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж