Ньюс хөтөч: Үзэгчдээс хагас саятан 2, азтай үзэгч 2-ыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Үзэгчдээс хагас саятан 2, азтай үзэгч 2-ыг шалгаруулна

Ньюс хөтөч: Үзэгчдээс хагас саятан 2, азтай үзэгч 2-ыг шалгаруулна

СОНГИНОХАЙРХАНЫ ХИШИГ БАРИЛДААН БОЛНО

Монгол бөхийн түүхэн дэх Арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны ээлжит цуврал "Чингис хаан" банкны нэрэмжит "Сонгинохайрханы хишиг" өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан болно. Бөх үзэгчдээс хагас саятан 2, азтай үзэгч 2-ыг тодруулна.

Хэзээ: 14.00 цагаас (2019.04.14)

Хаана: Монгол бөхийн өргөөнд

Тасалбарын үнэ: 15 мянган төгрөг, ticket.mn

 Б.ДАМДИНСҮРЭНГИЙН “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа юм. Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж байна. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох болно.

Гол дүрүүд:

Юндэн (Жирийн ард) (баритон), Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) (сопрано), Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй) (сопрано), Балган (Хошуу ноён) (бас), худалдаачин (баритон), дууч (тенор), бүүвэйч (меццо-сопрано), ард өвгөн (баритон), замын тосуул, согтуу ноён, Балганы дагуулууд, хатад, лам, Юндэнгийн дагуулууд, хуурч.

Харц ард, ноёд, түшмэд, эхнэр, хатад, ноёны зарц, дагуулуудад найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглож симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Хэзээ: 15.00 цагаас (2019.04.14)

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянган төгрөг, ticket.mn, Утас: 19001800.

Э.МАРГАД-ЭРДЭНЭ ХҮҮД ЗОРИУЛСАН ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО

Мэдрэлийн эсийн хавдартай байсныг "Бона Вита" лаборатори бөөрний хавдар гэж буруу оношилсон хэмээн Э.Маргад-Эрдэнэ хүүгийн гэр бүл шаналж сууна.

Э.Маргад-Эрдэнэ хүү нийт долоон удаа хүчтэй химийн эмчилгээнд орсноос болж турж эцэн толгойгоо ч даахгүй шахам болтлоо турж эцсэн байна.

Хүүгийнхээ төлөө эмчилгээ хийлгэх гэж байгаа бүхнээ эмчилгээнд зарцуулсан энэ гэр бүл олон түмэнд хандаж туслалцаа авахаас аргагүй байдалд хүрчээ. Хүүгийн ээж М.Мөнхцэцэгтэй холбогдоход нийт эмчилгээ 2 жилийн хугацаатай 400 сая вон буюу манайхаар 900 сая төгрөг болох гэнэ.Одоогоор 45 сая цугласан гэсэн юм.

Мөн тэрбээр "Сүүлийн 3 сар бяцхан үрийнхээ амьдарлын төлөө зүтгэсний дүнд мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн зөв оношийг нь тогтоолгож чадсан боловч зөвхөн гадаадад эмчлэгдэх боломжтой гэсэн хариуг аваад бид Тайланд, Турк, Солонгос, Тайвань зэрэг боломжтой газруудруу хүүгийнхээ эмчилгээний мэдээллийг илгээн холбоо тогтоож, хайсны дүнд Солонгос улсаас 400 сая воноор эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлээд байна.

Иймээс бид Маргад-Эрдэнэ хүүд минь туслаач ээ хэмээн элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхнийхээ сайхан сэтгэлийн дэмээр хүү минь эргэн хөл дээрээ босох болно оо.

Сайхан сэтгэлийн өглөг багадахгүй. Хүүд өөрийн чадах хэрээрээ тусалж амьдрал бэлэглэхэд нь дэм болоорой.

Өгсөн нь авахаас илүү ерөөлтэй. Энэ хүү аяны хүрээнд нэгдэхийг хүсч буй хүн бүхэнд нээлттэй. Хайрын бас нэг сайхан нь өгөхийн нэр билээ.

Хэзээ: 19.00 цагаас (2019.04.14)

Хаана: Улаанбаатар палас

Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг (дууссан)

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж