Зайсанд олон жил болж байгаа тэмээг хөдөө сүрэгт нь нийлүүлэхээр болжээ.
Дархан цаазат газар, хотын суурьшилд мал байж болохгүй. Гэтэл Зайсангийн ойролцоо нэгэн тэмээ байх болоод олон жил болж байгаа. Уг тэмээний нэг нүд нь сохорч, хамар нь сэтэрсэн бөгөөд идэш тэжээлийн хомсдолтой нөхцөлд амьдардаг. Үүнтэй холбоотойгоор амьтны эрх зөрчигдөж байна гэсэн гомдлыг иргэд байгаль орчны газруудад ирүүлэх болжээ. Тиймээс Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд тэмээний эзэнтэй уулзаж тохиролцон тэмээг хөдөө сүрэгт нь нийлүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Холбоотой мэдээ