Плэй-офф маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Плэй-офф маргааш эхэлнэ

Плэй-офф маргааш эхэлнэ

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо(НБА)-ын 2018-2019 оны улирлын тоглолт өндөрлөж плэй-оффын тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Плэй-оффт өрсөлдөх 16 багийн сүүлийн эрхийн Детройт Пистонс баг Нью-Йорк Никс багийг талбайд нь 115-89 харьцаатай хожисноор авчээ.

Милоуки Бакс баг лигийг тэргүүлсэн бол Голден Стэйт Уорриор, Торонто Рэпторс багууд удаалсан. Дорнод бүсийн 3-5-р байрны төлөөх өрсөлдөөн маш өрсөлдөөнтэй болсон бол Өрнөд бүсэд Голден Стэйт Уорриорс ба бусад гэсэн өрсөлдөөн явагдсан. Энэ улирал Орландо Мэжик 7, Денвер Наггетс 6, Брүүклин Нэтс 4, Детройт Пистонс 3, Лос-Анжелес Клипперс баг нэг жилийн дараа плэй-офт эргэн ирж байгаа бол плэй-оффт шалгарсан 16 багаас Сан-Антонио Спөрс баг 22 улирал дараалан плэй-оффын эрхээ авч байна. Плэй-оффын тоглолтууд маргааш эхлэнэ.

Дорнод бүсээс

  • Милоуки Бакс – Детройт Пистонс
  • Торонто Рэпторс – Орландо Мэжик
  • Филадельфиа76 – Брүүклин Нэтс
  • Бостон Селтикс – Индиана Пейсерс

Өрнөд бүсээс

  • Голден Стэйт Уоррорс – Лос-Анжелес Клипперс
  • Денвер Наггетс – Сан-Антонио Прөс
  • Портлэнд Трэйл Блэйзерс – Оклахома Сити
  • Хьюстон Рокетс – Юта Жазз
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж