Меган Маркл гэртээ амаржиж, хүүхдээ цагаан хоолтон болгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Меган Маркл гэртээ амаржиж, хүүхдээ цагаан хоолтон болгоно

Меган Маркл гэртээ амаржиж, хүүхдээ цагаан хоолтон болгоно

Их Британийн хунтайж Харри гэргий Меган Маркл нар шинэ хүнээ өлгийдөн авах гээд тун ч завгүй байгаа бололтой. Меган Маркл болон язгууртнууд хүүхдийг удахгүй мэндэлнэ гэхээс өөр ямар ч мэдээлэл олон нийтэд өгөхгүй байгаа ба гэр бүлийн шинэ гишүүнээ олны нүднээс ихэд нууцлахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хэвлэл мэдээллийнхнээс хол байхын тулд Меган хааны ордны уламжлалыг зөрчиж, Гэгээн Мариагийн эмнэлэгт амаржихаас татгалзсан байна. Тус эмнэлэгт түүний хадам эх Диана гүнж, Гүнгийн авхай Кэйт Миддлтон гэх зэрэг язгууртан эмэгтэйчүүд амаржиж байсан билээ.

Их Британийн хатан хааны бэр болсон Америк жүжигчин бүсгүй Беркшир дээдсийн хүрээлэнгийн Виндсор хотын шинэ гэртээ амаржихаар болжээ. Тэрбээр хувийн эх баригч болон асрагч нараа ч аль хэдийн бэлдсэн байна.

Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Меган удахгүй мэндлэх хүүхдээ цагаан хоолтон болгоно гэж  ярьж байжээ. Язгууртны хос сүүлийн үед амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж, хунтайж Харри ч эхнэрээ дэмжин цагаан хоолтон болохоор зэхэж байгаа аж.

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж