Ким Жон Ун: АНУ хандлагаа өөрчилвөл хэлэлцээр хийхэд бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: АНУ хандлагаа өөрчилвөл хэлэлцээр хийхэд бэлэн байна

Ким Жон Ун: АНУ хандлагаа өөрчилвөл хэлэлцээр хийхэд бэлэн байна

Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёрдугаар сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болж, талууд зөвшилцөлд хүрч чадалгүй аль аль нь сэтгэл дундуур өндөрлөсөн. Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгчтэй дахин уулзах бодолтой байгаагаа Ким Жон Ун мэдэгджээ.

Тэрбээр “Хэрэв АНУ хандлагаа өөрчилж, эерэг хандлагаар, зөв арга барилаар хэлэлцээр хийхийг хүсэх юм бол дахин уулзахад бэлэн байна. Хоёр улсын аль алиных нь ашиг сонирхолд нийцсэн хэлэлцээнд бол би эргэлзэлгүй гарын үсэг зурна. Энэ бүхэн АНУ-аас шалтгаална.Тиймээс АНУ-ыг зоримог шийдвэр гаргана гэж найдаж, энэ оны эцэс хүртэл тэвчээртэй хүлээхээр шийдсэн” хэмээн хэлсэн байна.

Хоёр улсын удирдагчдын хоёр дахь түүхэн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сарын 27-28-ны өдөр Вьетнамын нийслэлд болж өнгөрсөн. Уулзалтын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаас бүх хоригоо цуцлаад оронд нь цөмийн зэвсгээ устгах санал тавьсан, харин түүнийг АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан гэж тайлбарласан. Гэтэл БНАСАУ-ын талаас гол таван хоригийг хэсэгчлэн цуцлах санал тавьсан, АНУ бидэнд “дээрэмчин шиг хандсан”, “алтан боломжийг алдлаа” гэх зэргээр АНУ-ыг буруутгаад байсан юм. Мөн уулзалт ийн өндөрлөсний дараагаас БНАСАУ цөмийн реакторуудаа ажиллуулж эхэллээ, НҮБ-ийн хоригийг зөрчлөө гэх мэдээллүүд хөврөх болсон.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж